Балжидмаа
Миний хувьд QQEnglish Seafront Campus - ийг арай нам гүн тайван орчинд, хотын дуу чимээнээс хол амрангаа хэл сурах боломжтой гэдэг утгаар нь сонгосон. Энд байхад маш тухтай, амарч байгаа мэдрэмж өгдөг.
Майцэцэг
Бизнес эрхлэгчийн хувьд надад англи хэлний хэрэгцээ их гардаг. QQEnglish Seafront Campus-д сурснаар орчуулагчдаас туслалцаа авалгүйгээр гадаад харилцагчидтайгаа өөрийн биеэр харилцаж байгаадаа их баяртай байна.
Баянзул
Англи хэлийг QQEnglish ITPark Campus-д эрчимжүүлсэн байдлаар сурч байх хугацаандаа сайхан газруудыг үзлээ. Мөн Филиппин багш нар их найрсаг зантай, хичээлээ сонирхолтой явуулдаг учраас ямар ч хүндрэл гараагүй.
Намуун
Clark Institute of Philippines сургууль нь эрчимжүүлсэн мөн ганцаарчилсан хичээлтэй болохоор маш үр дүнтэй байсан. Англи, Америк багш нартай учраас дуудлагаа сайжруулхад их амар байлаа.
Сарангэрэл
Clark Institute of Philippines-д сурснаараа англи хэлний төвшин минь их сайжирсан. Мөн аялахад амархан учраас чөлөөт цагаараа байгалийн сайхныг үзэнгээ амраад ирсэндээ тун баяртай байна.
Соёл-Эрдэнэ
Англи хэлийг орчинд нь сурах, тэр дундаа байгалийн сайханд сурах үнэхээр үр дүнгээ өглөө. BECI International Language Academy-д хэл сурахын хажуугаар гадаад орны олон залуустай нөхөрлөсөндөө маш сэтгэл өндөр байна.
Отгонжаргал
Малтагийн Clubclass сургуулийг сонгож, сурсандаа их баяртай байна. Малта өөрөө Шенгений бүсэд оршдог учраас хичээлгүй өдрөө Итали, Франц, Австри, Унгар гэх мэт орнуудруу зугаалах боломжтой. Англи хэл сурангаа аялна гэж энэ л байх.
Анхбаяр
Геологич мэргэжилтэй учраас хэлний хэрэгцээ маш их гардаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг надад өдөр тутамдаа англи хэлээр ярих шаардлага зайлшгүй бий. Clubclass-ийг сонгож англи хэл сурсандаа баяртай байна.
Ууганбаяр
Би өөрөө аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг. Тийм учраас Филиппин улсыг судлангаа давхар англи хэлний төвшингөө сайжруулах зорилготой явсан маань маш амжилттай бүтлээ. Seafront Campus-т тун тухтай байлаа.