Каллан арга яг үр дүнтэй юу?

19 July, 2021

Каллан аргад суралцах нь: Энэ хөтөлбөр үр дүнтэй юу?

Сүүлийн жилүүдэд, Каллан аргаар сурч байгаа суралцагцдийн тоо ихэссээр байна.
Анх суралцаж байгаа хүмүүсд Каллан арга нь Англи хэл заах цорын ганц үр дүнтэй арга юм. Энэ бол Англи хэлийг хурдан сурахыг хүсдэг ESL сурагчдын илүүд үздэг хамгийн хөгжилтэй болон зугаатай арга юм.
Ноён Робин Каллан 1960-аад онд Италид сурч байхдаа Каллан аргыг сэджээ. Энэхүү арга нь үр дүнтэй болох нь батлагдсаны дараа тэрээр Лондонд авчирч, тэнд Каллангийн анхны төв удирдлагыг байгуулсан.
Багш Каллан аргыг энгийнээр яг хүүхдэд зааж буй мэт заадаг. Мөн сурагчдад Англи хэлээр яг эх хэлээрээ ярьж буй мэт ярихад суралцуулдаг. Хичээлийн үеэр сурагчдын гаргасан алдааг багш шууд засч өгдөг. Энэ хэв маяг нь сурагчдыг бусад хөтөлбөртэй харьцуулашгүй хурдаар ахиулах боломжийг олгодог.
Түүнээс гадна сурагчид Каллан аргыг сурч байхад үг өгүүлбэрээ өөрийн болгох системчилсэн хэв маягт хэвшүүлдэг. Мөн энэ аргын агууламжинд үг хэллэг болон дүрэм нь хичээлийн хүндрэлийн түвшингээс хамаарч боловсруулагдсан байдаг. Энэхүү хэв маягаар сурагчид бүх хэлийг зөвхөн чөлөөтэй харилцах чадвартай болхоос гадна янз бүрийн түвшний (IELTS, TOEFL, TOEIC, CAMBRIDGE) гэх мэт шалгалтуудад тэнцэх чадвартай болдог.
Каллан нь шалгагдсан арга бөгөөд хүмүүс энэ арга сайн гэж яригддаг. QQEnglish дээр Каллан арга нь онлайн болон оффлайн ангиудын хамгийн алдартай сургалтуудын нэг байсан. Батлагдсан үр дүнтэйгээс гадна сурагчид Калланг маш хөгжилтэй хурдан арга тул илүүд үздэг.
 

Каллан аргыг хаана сурч болох вэ?

Сүүлийн үед Филиппинд, ялангуяа Себу хотод Каллан аргыг санал болгодог ESL сургуулиуд нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч, ихэнх нь үүнийг зөв арга замаар заах чадваргүй байдаг.
 
Каллан аргыг сурч мэдэхэд анхаарах маш чухал хүчин зүйл бол сургууль нь Каллан аргаар магадлан итгэмжлэгдсэн сургууль байх ёстой. Ихэнх ESL сургуулиуд Каллан аргыг академик курсдээ санал болгодог боловч хэрхэн зөв заахаа мэдэхгүй байдаг.
 
ESL-ийн сурагчдад Каллан аргаар магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурах нь маш чухал бөгөөд ингэснээр тэд жинхэнэ Каллан аргад суралцаж, мөнгөнийхөө үнэ цэнийг олж авах боломжтой болно. Мөн ESL-ийн сурагчид сургалтын стандарт өндөр байдаг бөгөөд ашиглагдсан материал нь үр дүнтэй болохыг мэдэж болно.
Цаашилбал, магадлан итгэмжлэгдсэн сургуульд Каллан аргыг сурах бас нэг давуу тал бол бүх багш нар чанартай сургалттай юм. Каллангийн магадлан итгэмжлэгдсэн сургуулиас ирж буй багш нар л Каллан байгууллагын туршлагатай мэргэжилтэнгүүдээс эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсан байдаг.
 
QQEnglish нь англи хэл сурч буй бүх хүмүүст Каллан аргын туршлагыг бий болгоход анхаардаг. Энэ цорын ганц шалтгаан нь QQEnglish-ийг Филиппин дэх Каллан аргыг сурах шилдэг сургуулиудын нэг болгодог. Үүнээс гадна сургуулийн сонирхол нь үргэлж өгч буй боловсрол, багш нарынхаа Каллан аргыг заах арга барил, мөнгөний үнэ цэндээ анхаарсан байдаг.
 
Филиппиний тэргүүлэгч ESL сургуулийн хувьд QQEnglish зах зээл нь байнга өөрчлөгдөж байдаг гэж үздэг. Саяхан хүүхдүүдэд зориулсан Каллан болон бизнесс Каллан гэх нэмэлт сургалтуудыг нэвтрүүлсэн. Эдгээр хичээлүүд нь QQEnglish-ийг бусад сургуулиудтай харьцуулахад илүү өрсөлдөх чадвартай болгосон.

Каллан аргын хөтөлбөрийн төрлүүд

Каллан - Ерөнхий англи хэл - Callan General English

Каллангийн ерөнхий англи хэлний сургалт нь 12-р түвшинг (эсвэл "үе шат") агуулдаг бөгөөд анхан шатнаас ахисан шат хүртэл бүх сурагчид багтана. Энэ нь Каллангийн магадлан итгэмжлэгдсэн сургууль, онлайн түншүүд, Каллан бүртгэлтэй багш нараар онлайнаар дамжуулан заадаг.
 
Сурагчдын номыг хэвлэмэл хэлбэрээр эсвэл нэгдсэн аудио бүхий цахим ном хэлбэрээр авах боломжтой. Каллангийн ерөнхий англи хэлний сургалтанд хамрагдсанаар та анхан шатны мэдлэгээс эхлээд хамгийн хэцүү үгс, дүрмийн хичээлүүд хүртэл сурч болно. Үүнээс гадна, курс нь дүрмийн болон үгсийн санг үр дүнтэй заахад туслах олон интерактив дасгалуудтай.

Хүүхдэд зориулсан Каллан - Callan Kids

Хүүхдэд зориулсан Каллан нь хүүхдэд англи хэл сурах хурдан бөгөөд хөгжилтэй арга юм.
Энэ сургалт нь хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан сонирхолтой, зугаатай дасгалуудаар Англи хэл сурахад нөлөөлдөг.
Байнгын асуулт - хариултын арга техникийг ашигласнаар хүүхдүүд бүгд хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, дуртай хэвээр байна.
Хүүхдэд зориулсан Каллан нь хүүхдүүдэд зүгээр л ойлголцохоос илүү ярих чадварыг бий болгодог.
Түүнчлэн хүүхдэд зориулсан Каллан сургалт нь Чарли, Кейт болон тэдний найз нөхдийн ертөнцөөр дамжуулан хүүхдэд CEFR дээр A1 түвшинд хүрэхэд шаардлагатай бүхнийг хамардаг.
Таны хүүхэд ярих, сонсох, англи хэл сурах дуртай болно!

Бизнес Каллан - Callan Business

Бизнесс Каллан аргыг сурах нь бизнес, англи хэл, менежментийн мэдлэгээ өргөжүүлэх боломжийг олгодог. Ажлын орчинд англиар өөртөө итгэлтэй ярих шаардлагатай хүмүүст зориулж бизнесс Каллан загварыг тусгайлан боловсруулсан болно.

Энэ сургалт нь бизнестэй холбоотой 700 орчим үг хэллэг, холбоо үгс, ажилтай холбоотой нийтлэг хэллэг, хэлц үгсийг хамардаг. Энэ нь бизнесийн захидал, тайлан, тэмдэглэл бичих аргад суралцах боломжийг олгодог.
 
Энэ курс нь Каллан аргын бусад үе шатуудтай төстэй юм. Мэдээжийн хэрэг энэхүү сургалт нь сонсох, ярихад түлхүү анхаарал хандуулдаг. Түүгээр ч зогсохгүй энэ курс нь унших, сонсон бичүүлэх, чөлөөтэй ярих чадварыг дээшлүүлэх, дуудлагыг сайжруулах олон дадлыг багтаасан болно.

Каллан арга дараах 4-н хэсгээс бүрддэг

1. Revision work буюу Сэргээн давтах

Энэ бол Каллангийн сурагчдын өмнөх хичээл дээр байсан үг, өгүүлбэрийг хянах хэсэг юм. Засварлах хэсэг нь сурагчдын сурч мэдсэн зүйлийг сайжруулж, түүний авиа зүй буюу үг, бүтэц дэх алдааг засаж залруулдаг.

2. New work буюу Шинэ хичээл 

Каллан хичээлийн энэ хэсэгт сурагчид шинэ үгс, тэдгээрийн тодорхойлолт, тэдгээрийг өгүүлбэрт хэрхэн зөв ашиглах талаар суралцдаг. Каллан хичээлийг сурах энэ хэсэг нь сурагч багшийн зааж сургасан шинэ үгсийн талаарх шинэ асуултанд хариулахад оршино.

3. Reading буюу Унших 

Унших хэсэгт сурагчид урьд өмнө нь сурч мэдсэн үг, дуудлагыг шалгах хичээлийн хэсэг юм. Энэ хэсэгт багш нь сурагчдынхаа хамт чимээгүйхэн уншиж, дуудлага хийхдээ алдаа гарвал шууд засаж залруулна.

4. Dictation буюу Цээж бичиг 

Каллангийн хичээлийг сурч байхдаа сурагч энэ хэсэгт бичих, сонсох чадвараа шалгах боломж олгоно. Сонсон бичүүлэх хэсэг нь сурагчид багшийнхаа өгсөн англи үгсийг зөв бичих дадлага хийх боломжийг олгодог.
  

Каллан аргаар сурах нь ямар давуу талуудтай вэ?

Каллан арга нь бусад аргуудаас ялгаатай нь ESL сурагчдын дийлэнх нь үр дүнтэй болохыг нь батласан ба үүнийг ямар ч аргаас дээр гэдгийг нотолсон дараах давуу талуудыг дурдсан байна.
 
Сайн зохион байгуулалттай хичээлүүд
 
1. Каллан аргыг сурах нь дахин хянахад илүү их ач холбогдол өгдөг тул бусад заах аргуудаас ялгаатай юм. Багш нар ижил сургалтын материалыг ашигладаг тул хичээлийг хурдан сурч мэдэх болно. Байнгын дадлага, сайжруулалт хийснээр та дуудлагаа сайжруулж, чөлөөтэй ярих чадвараа нэгэн зэрэг дээшлүүлэх боломжтой.
 
2. Сурагчдад үндсэн болон хамгийн төвөгтэй үг, дүрмээс сурах боломжийг олгодог нямбай зохион байгуулалттай сургалтын материалтай. Таны түвшин ямар байхаас үл хамааран англи хэлээр хурдан яриа өрнүүлэх чадвартай болно.
 
Хөгжилтэй, зугаатай арга!
 
3. Каллан арга нь англи хэлийг хурдан, хөгжилтэй хэлбэрээр сурах боломжийг олгодог. Нэмж дурдахад уг арга нь үргэлж ярих дасгал хийх боломжийг олгож, таны анхаарлыг бүрэн татдаг. Тогтвортой ахиц дэвшил гаргах явцад та гэртээ ч бай, сургууль дээрээ ч бай цаг тутамд дуртайяа суралцаж болно.
 
4. Каллан аргыг сурснаар ярианы болон сонсох чадварыг хурдан сайжруулж, англи хэлэнд чадварлаг хүн болоход туслах болно. Багш нар англи хэл дээрх бүх зүйлийг өөрийн хэл рүү хөрвүүлэхгүйгээр англи хэл сурах нөхцөлийг олгож заадаг.
 
5. Каллан арга нь таниас англи хэлийг төрөлх хэлээр ярьдагтай адил хурдаар сурахыг шаарддаг. Үүний үр дүнд багш нь англиар хурдан ярьдаг тул сурагчид хурдан ярих дадлага хийх боломжтой болно. Хичээлийн хурд нь орчуулга хийхэд цаг хугацаа өгөлгүй, дүрмийн талаар санаа зоволгүй төвөггүй ярихад туслана. Үүний оронд та англиар ярихдаа рефлекс маягаар дадлага хийдэг, яг л жаахан хүүхэд хэл сурч байгаа мэт.
 
6. Алдаа гаргахад багшийн зүгээс нэн даруй таныг засан залруулга хийдэг. Бусад аргуудаас ялгаатай нь бид урт тайлбаргүйгээр алдааг засаж, онцолж, дараа нь давтах зөв хувилбарыг өгдөг.
 
Боломжийн хэрнээ үр дүнтэй!
 
7. Каллан аргыг сурах нь зардал багатай хэрнээ бусад заах аргуудаас ялгаатай нь богино хугацаанд үр дүн нь тодорхой болдог.

Callan аргын албан ёсны эрхтэй төлөөлөгч сургууль QQEnglish сургуулийн онлайн сургалтын талар мэдээлэлийг эндээс үзээрэй.

Дээшлэх