Эдгээр мөнгөн дүн нь сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, агаарын тээвэр/аялал, гэр бүлийн гишүүдийн нэмэлт болон бусад төлбөрт шаардагдах чухал зүйлс юм. Энэ нь засгийн газраас оюутнуудыг тодорхой суралцах хугацаандаа тэдэнд байгаасай гэж хүсдэг мөнгөн дүн юм.
Үнийн хэмжээ жил бүр өөрчлөгдөх боломжтой ба заримдаа санхүүгийн баталгаа нь тухайн оюутны улс, сурах мэргэжлээс хамааран харьцангуй байна. Энэхүү судалгаа нь 2024 оны 4-р сар дээр үндэслэсэн.
- Австрали: AUS$24,505 (US$15,690)
- Канад: CAD $20,635 (US$14,930)
- Хятад: 1 жилийн сургалтын төлбөр USD$2,500
- Бүгд Найрамдах Чех Улс: 1 сарын 3,130 CZK (US$133), үүнээс нэг жилийн хугацаатай байхаар тооцвол US$1,600
- Финланд: 1 сарын £590 (US$630), үүнээс 1 жилийн хугацаатай байхаар тооцвол US$7,560
- Франц: 1 сарын сургалтын төлбөр £615 (US$655) (үүнээс 9 сарын хугацаатай сурахаар тооцвол US$5,895)
- Герман: 1 жилийн £11.208 (US$11,952)
- Ирланд: €10,000 (US$10,680) тогтмол хэмжээний төлбөрийг жил бүр төлөх бүрэн боломжтой байх
- Итали: 1 сарын сургалтын төлбөр £350 (US$375) (үүнээс 9 сарын хугацаатай сурахаар тооцвол US$3,375)
- Япон: 1 сарын турш (US$12,970) 2 сая иен (yen)
- Нидерланд: 1 жилийн €14.700 (US$15,685)
- Шинэ Зеланд: 1 жилийн NZD$20,000 (USD$11,840)
- Португал: 1 сарын €820 (US$875), үүнээс 12 сарын хугацаатай сурахаар тооцвол, US$10,500
- Сингапур: 8,400S$ ($6,175)
- БНСУ: US$20,000
- Испани: 1 сарын €600 (US$640) (үүнээс 9 сарын хугацаатай сурахаараар тооцвол US$5,400)
- Швейцарь: CHF 21,000 (US$23,070) тогтмол хэмжээний төлбөрийг жил бүр төлөх бүрэн боломжтой байх
- Арабын Нэгдсэн Эмират Улс: Сургуулиасаа шалтгаална – Жишээлвэл Абу Даби Их Сургуулийн санхүүгийн батаалгааны хэмжээ гэхэд US$15,000
- Их Британи: 1 сарын сургалтын төлбөр £1,100 (US$1,660) (үүнээс 9 сарын хугацаатай сурахаараар тооцвол US$14,940)
- АНУ: Шинээр элсэн орж байгаа F-1 визтэй оюутнууд нэг жилийн сургалтын төлбөрөө төлөх чадвартай гэдгээ батлах ёстой (АНУ-ын элчин сайдын яам харилцан адилгүй бөгөөд зарим тохиолдолд оюутнаас сургалтын бүтэн төлбөрийг төлөх баталгааг хүсэж болно). Чансаагаараа дээгүүр жагсдаг сургуулиудад (жишээлвэл, Калифорнийн Их Сургууль, Санта Барбара) тэнцсэн оюутнуудад – хөтөлбөрийн эхний жилдээ шаардагдах санхүүгийн баталгаа нь 70 000 ам.доллараас илүү байх боломжтой.
Шаардлагыг хангахуйц уян хатан нөхцөлүүд
Дээрх судалгааг харахад оюутнууд Австрали, Канад, Нидерланд, БНСУ, Швейцарь, Их Британи, АНУ-ын (мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын зарим их дээд сургуулиудад) сургуулиудад элсэхийн тулд илүү өндөр мөнгөн дүнтэй санхүүгийн баталгааг өгөх ёстой байдаг(14,000 ам.доллараас дээш). Дараагийн түвшинд Ирланд, Япон, Шинэ Зеланд, Португал (US$10,000-$14,000) багтаж байгаа бол хамгийн бага хэмжээний санхүүгийн баталгаа шаардагдах орнууд нь Хятад, Чех, Финланд, Франц, Итали, Сингапур, Испани юм (10.000 ам. доллараас бага).
Гэвч санхүүгийн баталгаа нь олон улсын оюутнуудад хаана сурахаа шийдэхэд нөлөөлөхүйц гол хүчин зүйлсийн нэг биш бөгөөд энэ шаардлага нь оюутнуудад зорьсон газраа тав тухтай амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлнэ.