Канадын бэлгэдлийн тухай та хэр мэдэх вэ?

08 July, 2021

Та өмнө нь Канадын төрийн далбаанд яагаад агч модны навч сонгогдсон юм бол гэж гайхаж байсан уу?

Үүнийг мэдэх үү?

Өнөөдөр агч модны навчийг Канадын бэлгэ тэмдэг хэмээн үздэг ч үргэлж ийм байгаагүй юм. Үнэндээ, 400 жилийн өмнө үслэг эдлэлийн худалдаа хөгжиж байх үед Канадын анхны бэлгэ тэмдэг нь минж байжээ. 


Намрын өнгийг илэрхийлэх агч модны навч нь Канадын зүүн хэсгийн өнгө төрхийг илэрхийлэх шинж чанар байсаар ирсэн. Зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэд агч модыг чихэрлэг шүүс, түүнээс гаргаж авсан хоёрдогч бүтээгдэхүүнээр нь үнэлдэг. Энэхүү гайхалтай мод нь эртний оршин суугчдад онцгой сэтгэгдэл төрүүлж байсан бол, 19-р зуунд л агч модны навч нь үндэсний танин мэдэхүйн бэлгэ тэмдэг болон гарч ирсэн юм. 

 

Société Saint-Jean-Baptiste нийгэмлэг байгуулагдаж, Франц, Канад хэл болон соёлын бэлгэ тэмдэгийг агч модны навч болгон тэмдэглэсэн.

 

Le Canadien сонин хамгийн эхний нүүрэндээ агч модны навчны хэлхээг нэмж оруулахад редактор нь “агч модны навч… Доод Канадын бэлгэ тэмдэг боллоо” хэмээжээ.

 

Утга зохиолын жил бүрийн Maple-Leaf нь нүүрэн дээрээ алтан навчны зураг байрлуулаад “Канадын сонгосон бэлгэ тэмдэг” гэв.

 

Канадын анхны хошин сэтгүүл болох Канадын Punch нь нүүр хуудсан дээрээ агч модны навч гаргажээ. Maple Leaf: A Juvenile Monthly Magazine (1852), The Illustrated Maple Leaf (1854) зэрэг бусад сэтгүүлүүд ч энэхүү бэлгэ тэмдэгийг ашиглах нь ихсэж эхэлсэн байна.

 

1850-аад он Канадын нэг центийн зооснууд агч модны навчтай болж, 1876-аас 1901 онд бүх зооснууд дээр харагдах болсон. 1¢ зоосны загвар 1937 онд гарч байсан ч 2012 оныг хүртэл өөрчлөгдөөгүй байна.

 

Агч модны навч нь Уэльсийн ханхүүгийн Канадад айлчлах 100 дугаар (Уэльсийн ханхүү, Канадын хатан хаан) ёслолын баярын тэмдэг, чимэглэлийг гоёсон.

 

Канадын яруу найрагч, хөгжмийн зохиолч Александер Муир холбоондоо талархал илэрхийлж, “The Maple Leaf Forever” хэмээх эх орны дуу зохион бичсэн. Энэ дуу нь албан бус үндэсний дуугаар хэдэн арван жилийн турш ашиглагдаж, 1980 онд “O Canada”-г албан ёсоор зөвшөөртөл Англиар дуулсан хувилбарууд нь алдартай болж үлдсэн.

 

Хатан хаан Викториагийн Квебек, Онтарио мужуудад бэлэглэсэн Канадын сүлд бамбайнд агч модны навч багтсан байдаг.

 

Амбан захирагчийн тугийн албан ёсоор баталсан нь агч навчны хэлхээтэй байжээ.

 

Өмнөд Африкт болсон Боер дайнд Их Британийн төлөө тулалдаж буй канад цэргүүд дуулга дээрээ агч навчны тэмдэг зүүсэн байдаг.

 

1908 оны Лондонгийн тоглолтоос эхлэн агч модны навч Канадын бүх олимпийн өмсгөл дээр тавигдсан байв.

 

1910-1913 онуудад Montréal Canadiens хоккейн өмсгөл нь агч навчны загвартай байлаа.

 

Занадын цэргийн албан хаагчид агч навчны тэмдэг зүүж, агч навч дүрслэгдсэн хэрэгсэлүүдтэй байсан.

 

Торонто Maple Leafs хоккейн баг агч навчийг логогоо болгожээ.

 

Дайны үеэр Канадын арми цэргүүддээ зориулж “Maple Leaf” нэртэй сонин гаргаж байв.

 

Хатан хаан II Элизабет Rideau Hall дахь төрийн цайллага дээр “Канадын агч навчны даашинз” өмссөн. Мөн энэ онд Канадын сүлд дээрх гурван агч навчны өнгө ногоон байсныг улаан болгож сольжээ.

 

Их тугны хэлэлцүүлэг, Канадчуудын илгээсэн мянга мянган тугны загвар ихэнх нь агч модны навчтай байсан.

 

1965 оны 2 сарын 15-нд Канад нь агч модны навчийг гол хэсгээ болгосон төрийн далбаагаа анх мандуулжээ.

 

Канадын холбооны 100 жилийн ойд зориулж ус улсын иргэний дээд шагнал болох Канадын одонг гаргажээ. Уг одон нь Канадын төрийн далбаан дээрх навчаар загварчлагдсан.



Эх сурвалж:
https://www.canada.ca/en/canadian-heritage/services/unofficial-symbols-canada/timeline-maple-leaf.html







 
Дээшлэх