Филиппин улсын талаар бидний буруу бодож байсан зүйлс

11 March, 2020

Филиппин улсын нийтлэг үл ойлголцол буюу бидний буруу бодож байсан зүйлс. Филиппин улсад 3 сарын хугацаатай ирсэн аялалаа дуусгалаа. Энд ирэхдээ нилээд санаа зовж байлаа. Гэвх Филиппин улсад сурч, амьдарсныхаа дараа Филиппин улсын талаар цоо шинэ ойлголттой болсон. Маш сайхан дурсамж болж чадсан.

Удаан интернет?

Аяллын хугацаанд Филиппиний бүх хэлний сургуулиуд WIFI сүлжээтэй байсан. Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барихад ямар ч асуудал гараагүй. Өмнө нь байсан газруудад WIFI маш удаан байсан учраас заавал кофешоп орж суух шаардлага гардаг байсан. Миний хувьд
кампусын интернет ямар ч асуудалгүй санагдсан.

Тааруухан сэтгэгдэл?

3 сар гэсэн богино хугацаанд Филиппинчүүд надад маш сайхан сэтгэгдлийг төрүүлж, намайг гайхшруулж чадсан. Нэгдүгээрт Филиппин багш нар маш их хүсэл эрмэлзэлтэй, чин сэтгэлээсээ ажилладаг. Тэд хэзээ ч хөгжилтэй байдлаа алддаггүй, хичээлдээ хэзээ ч хоцордоггүй мөн тэд өдрийн хоолныхоо дараа тогтмол амаа угааж байгаа харагддаг. Сургуулиас гараад алхаж байхдаа замд тааралдсан нутгийн иргэдтэй харц тулгарах үед тэд өөдөөс минь инээмсэглээд өнгөрдөг байсан. Дэлгүүр ороход тооцоо хийж буй худалдагчаас гадна авсан барааг маань уутладаг хүн тусдаа байдаг. Хэрвээ миний авсан юм гурил, будаа г.м хүнд зүйлс байвал тэд тусламж хэрэгтэй юу гэж асуудаг. Тиймээс Филиппин улсын тухай миний сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

Орчны хувьд тааруухан гэж үү?

Жуулчны үүднээс авч үзвэл мэдээч Европ, Америкийн орчинтой харьцуулашгүй. Гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц шинж чанаруудтай. Жишээ нь аялал жуулчалын хот Сэбү гэх мэт. Кампусын орчин нь маш цэвэрхэн. Мөн сургуулийн үйлчилгээ нь маш сайн. Угаалга хийхэд
6 кг нь 100 песос-с хэтэрдэггүй. Бүх давхарын ариун цэврийн өрөө нь байнгын цэвэрхэн байдаг. Дотоодын сургуулийн орчноос хамаагүй илүү тав тухтай санагдсан.

Дээр дурдсан гурван зүйл бол миний сурангаа аялах үедээ Филиппин улсын талаар олж авсан ойлголт юм.


Дээшлэх