Яг үүнтэй төстэй буюу олон цагаар, хатуу сахилга баттай, өндөр ачаалалтай, цагийн хуваарьтай хичээллэдэг Англи хэл сурах хэлбэрийг Солонгосчууд анх Филиппинд бий болгожээ.
Филиппин улс нь АНУ-ын колонид байсан тул Албан ёсны хэл нь Англи хэл тул 100 сая хүний 90 сая нь англи хэлээр ярьдаг байна. Харин хөдөлмөрийн хөлс бага учир Филиппин багш нарыг олон цагаар хөлслөх боломжтой тэнд байдаг. Улмаар Филиппин англи хэлний багш нар мэргэшиж TESOL буюу олон улсад англи хэл заах эрхтэй болсон байна.
Спарта аргачлалаар хичээллэх хуваарь ямар шуу байдаг вэ?
- Өглөө 06:30 босох
- 07:00 өглөөний цай (буффет)
- 08:00 - Ганцаарчилсан хичээл 1 цаг
- 09:00 - Ганцаарчилсан хичээл 1 цаг
- 10:00 - Ганцаарчилсан хичээл 1 цаг
- 11:00 - Ганцаарчилсан хичээл 1 цаг
- 12:00 - Өдрийн хоол (буффет)
- 13:00 - Амралт
- 14:00 - Жижиг групп хичээл 1 цаг
- 15:00 - Жижиг групп хичээл 1 цаг
- 16:00 - Жижиг групп хичээл 1 цаг
- 17:00 - Жижиг групп хичээл 1 цаг
- 18:00 - Оройн хоол (буффет)
- 20:00 - Бие даалт
- 21:00 - Чөлөөт арга хэмжээ
- 22:00 - Унтах
Кембриж стандарт vs Филиппин стандарт
Cambridge ийн стандартаар та англи хэлний 1 түвшин ахихын тулд 200 цаг хичээл үзсэн байх ёстой гэж заасан байдаг. Түүнчлэн олон улсын хэлний сургуулиуд ихэвчлэн 7 хоногт 20 цаг, сард 80 цаг хичээл ордог тул 1 түвшнийг ~2 сарын дараа дуусгадаг.Харин Филиппинд 7 хоногт 50 цаг, сард 200 цаг хичээл үздэг тул 1 түвшинг 1 сард дуусгах боломжтой.
Түүнчлэн зөвхөн танд ногдох ярианы хэсгийг тооцоод үзвэл 14 дахин их.
Олон улсын стандарт-аар танд 1 сард 80 цаг байгаа, үүний ~40 цаг орчмыг багш ашигладаг бол оюутнуудад ~40 цаг үлдэнэ. 1 ангид 12 оюутан байдаг бөгөөд бүгд ээлжлээд ярьвал 1 хүн 3 цаг л ярих цаг үлдэнэ.
Харин Филиппинд 1 сард танд 200 цаг байгаа, ~100 цагийг багш ашиглана. Танд ~100 цаг үлдэнэ. Энэ 100 цагийн 50 цаг нь ганцаарчилсан буюу зөвхөн таных, 50 цаг жижиг групп, жижиг групп 5 хүнтэй гэвэл танд 10 цаг ногдоно. Ингээд сард зөвхөн таны ярих боломжтой 60 цаг байна.
Тэгхээр 60/3=20 буюу 20 дахин их ярих боломж байна гэсэн үг.
Филиппины сургуулиуд 3-н үндсэн бүсэд байрладаг.
1. Себү арал2. Clark чөлөөт бүс
3. Багио
1. Себү арал
Филиппин улс нь 7000+ арлаас бүрддэг бөгөөд эдгээр арлуудын аялал жуулчлалын төв нь Себү арал юм. Олон улсын нисэх буудал Mactan International Airport энд байрладаг. Маш олон өндөр зэрэглэлийн зочид буудлууд ресортууд, томоохон моллууд энд байрладаг. Себү-д байрладаг сургуулиуд Ресорт маягаар баригдсан байдаг бөгөөд кампус дотроо сургууль, байр, ресторан, усан бассейн, фитнесс зэргийг шийдэж өгсөн байдаг.
- EV academy-ийн тухай энд дарж үзэх
- CIA academy-ийн тухай энд дарж үзэх
- QQ English ITP кампус-ийн тухай энд дарж үзэх
2. Clark чөлөөт бүс
Энэ бүсэд АНУ-ын агаарын болон усан цэргийн бааз байрладаг тул Америкчууд ихтэй. Тиймээс энд байдаг англи хэлний сургууль нь Америк болон Филиппин багш хосолж хичээл ордогоороо онцлог. 100 Islands, Subic bay зэрэг аялал жуулчлал бүс ойролцоогоор 100 км зайтай.
- CIP Clark Institute of Philippines сургуулийн тухай энд дарж үзэх
3. Багио
Энэ хот нь нилээд алслагдмал зайд байдаг тул аялал жуулчлалын ямар нэг зүйлс огт сатаарахгүй 100% англи хэлэндээ фокус хийх боломжтой. Мөн үзэсгэлэнт байгаль, нам тайван орчин, дээрээс нь цаг агаар арай сэрүүхэн буюу дунджаар 24+ байдаг тул халуун биш, тун таатай уур амьсгалтай.
- BECI academy-ийн тухай энд дарж үзэх
- Зөвлөгөө авахаар бүртгүүлэх бол энд дарах
- Холбоо барих: 7000 0553 | 9010 0553