ИРЛАНД-ын хөгжлийн түүх

11 August, 2020

1990 оны эхээр Ирланд улс нь баруун Европын улсуудтай харьцуулахад хөгжил буурай, ажилгүйдэл их, ядуурал ихтэй улс байлаа. Харин 1994-2007 оны хооронд үсрэнгүй хөгжиж Celtic Tiger буюу Бар улс хэмээн нэрлэгдэх болсон юм. 1990 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 48.3 тэрбум доллар байсан бол эдийн засаг тасралтгүй өссөөр 2015 он гэхэд 300 тэрбум долларт хүрэв. 2015 онд дэлхийд байхгүй өсөлт буюу 25.5% иар өсч 2016 онд 325 тэрбум долларт хүрч гайхшруулж байлаа. Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь АНУ-аас Ирланд руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд байлаа.

Ирланд улс нь 1800 онд Их Британий эзэмшилд орж, удалгүй Ирландууд ядуурал, өлсгөлөнд автаж АНУ-руу маш ихээр, мөн Австрали, Их Британи руу цагаачилж явсан байна. Одоогоор 34.5 сая Irish үндэстэн буюу Ирланд хүмүүс АНУ-д амьдардаг байна, Нийтдээ 80 гаруй сая Irish хүмүүс дэлхий дахинд тархан суурьшсан байна.

Эдгээр АНУ-дахь Ирландчууд Ирланд-руу хөрөнгө оруулалт оруулж эхэлсэн бөгөөд эдийн засаг, татварын уян хатан нөхцөлтэй байсан тул маш олон томоохон технологийн компаниуд Ирланд-д Евро бүсийн төв салбараа нээж эхэлсэн байна. Ялангуяа корпорацийн татвар 12.5% нь Америк компаниудыг татдаг байна. Ирланд нь одоо ICT Hub буюу Технологийн төвлөрөл гэж нэрлэгдэх болоод байна.

Ирландчууд Европ тивд амьдардаг, Европын холбоонд байдаг ч Шенген хэлэлцээрт багтдаггүй, мөн хүмүүс нь Америк соёлд илүү ойр, кино тв шоу дандаа Америк контент их үздэг сонирхолтой Европын улс юм. 700 гаруй АНУ-ын компаниуд шууд утгаараа 155,000 хүнийг Ирланд-д ажиллуулж байна.

Brexit буюу Их Британи Европын холбооноос гарч Их Британид төвтэй байсан бүхий л томоохон корпорациуд Ирланд-руу шилжихээр эхэлж байна. 

Ирланд улс 1. Эм зүй Фарматик, Биотехнологи, Эмнэлэгийн тоног төхөөрөмж, 2. Санхүүгийн үйлчилгээ 3. Мэдээллийн технологи 4. Хөдөө аж ахуй 5. Аялал жуулчлал - Боловсрол гэсэн 5-н салбарыг голлон анхаарч хөгжүүлсэн, улам төгөлдөржүүлсээр байна.

Боловсролын салбар дотроо Англи хэлний сургалтаараа Европын No.1 сонголт болж хөгжсөн байна. Европ-д Англи хэл сурах 3-н сонголтын нэг нь Ирланд, дараачийнх нь Их Британи(Европын холбооноос гарч байгаа), 3 дахь нь Мальта улс юм.

Дээд боловсролын салбартаа Дэлхийн топ 3%-д багтах их сургуулиуд Ирланд-д байдаг, мөн Ирландад сурах давуу тал нь сурч байхдаа, мөн төгсөөд ажил хийх бүрэн боломжтой, мөн боловсролын стандарт нь Европын холбооны бусад орнуудтай ижил стандарттай учир шилжиж сурах боломж маш их байдаг.

Ирланд улс хамгийн аюулгүй улсуудын тоонд 12-рт бичигдэж Их Британи, Австрали, Германий дээр гарлаа, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр дэлхийд 5-рт буюу Их Британи, Австрали, АНУ, Сингапур, Норвеги, Нидерланд, Герман, Канад, Японы дээр гарлаа. 

Ирланд улс улам хөгжсөөр байна.

Ирландын ТОП их сургуулиудад хэрхэн элсэх талаар сонирхож байвал ЭНД дар.
Утсаар зөвлөгөө авах бол 7000-0553

Дээшлэх