SIM GE сургуулийн оюутан Содбаяр

30 March, 2021
Сингапур тав тухтай, цэвэрхэн, аюулгүй орчинтой, соёлын олон янзын байдалтай дээрээс нь Монголтой хамгийн ойр англиар ярьдаг улс байсан учир би Сингапурыг SIM GE сургуулийг сонгож ирсэн.

SIM бол таны үзэл бодлын хүрээг тэлж асар их мэдлэг олж авах боломжтой янз бүрийн соёл, гарал үүсэлтэй хүмүүстэй уулзалдах газар. Энд ирээд Student Ambassador клуб-д нэгдэж өөр өөр улсын олон найзуудтай болсон. Миний хамгийн ойрын найзыг Кеван гэдэг, тэр Малайзаас ирсэн.

Сингапурт дажгүй хоол олж идэх тийм ч үнэтэй биш. SIM-с 10 минут автобусаар явах зайд hawker байдаг. Тэнд та идэх болгонд дахиж идэх хүсэл төрүүлэх Сингапурын hawker-ын хоолны амтыг мэдрэх болно.

SIM-д төрөл бүрийн байгууламжууд байдаг. Миний байнга ашигладаг нь болохоор фитнесс. SIM сургууль оюутнууддаа маш олон боломжийг санал болгодог. Тиймээс идэвхитэй байхыг хичээж боломж бүрийг нь ашиглахыг хичээх хэрэгтэй. Жишээ нь Career Development Center нь оюутнуудын дадлагын ажил хийх газар олж өгөх, ажилд орох боломжийг нь хайж өгдөг. Тэд оюутнуудыг ажлын байран дээр гарахаас өмнө хэрэг болох чадваруудыг эзэмшихэд нь туслах семинаруудыг явуулдаг.

SIM нь дэлхийд танигдсан сургуулиудтай хамтарч тухайн сургуулийн дипломыг санал болгодог. Мөн энэ нь Сингапур дахь өөр сургуулиудтай харьцуулахад хямд байдаг бөгөөд бусад сургуулиас богино хугацаанд төгсдөг. 

Хааяа салхилмаар санагдсан үедээ би Сентоза арал орох дуртай. Сентоза арал дээр янз бүрийн хөгжилтэй юм хийж болдог. Хэрвээ Сингапурт ирвэл заавал Сентоза рал дээр ирээрэй гэж хэлмээр байна.
 














Та бүхэн Сингапурт улсад ирж SIM-д элсэн амьдралынхаа нэгэн шинэ сонирхолтой бүлгийг эхлүүлээрэй.
Зөвлөгөө авах бол 9111-1473
Дээшлэх