Намрын элсэлтээс хоцорсон уу? Одоо ч суралцах боломж байна.

01 September, 2026

Элсэлтийн хугацаа өнгөрсөн бол дараагийн боломжоо хэрхэн ашиглах вэ?

Сургууль, улс, мэргэжлээс хамааран элсэлтийн хугацаа харилцан адилгүй байдаг. Зарим улс өвөл, хаврын элсэлттэй бол зарим сургууль намрын элсэлтээ хичээл эхлэхэд ойрхон хүртэл үргэлжлүүлэн авдаг. Тиймээс нэг элсэлтийн хугацааг өнгөрөөсөн нь гадаадад суралцах боломж дууссан гэсэн үг биш.

Дараагийн элсэлтүүдээ судлаарай

Малайз, Сингапур зэрэг оронд олон сургууль жилд хэд хэдэн удаа элсэлт авдаг. Мөн дипломын хөтөлбөрөөр эхлээд бакалаврын боловсролоо үргэлжлүүлэх, олон улсын их сургуулиудын хөтөлбөрөөр суралцах боломжтой. Тухайлбал, Сингапурт Kaplan, SIM Global Education, Малайзад Xiamen University Malaysia, University of Southampton Malaysia зэрэг сургуулиуд бий.

Их Британи, Европ, АНУ, Канад, Ирланд, Унгар зэрэг оронд мөн зарим сургууль, хөтөлбөр 1–3-р сарын элсэлттэй байдаг. Харин Тайвань, Хятад, Австрали зэрэг оронд хаврын элсэлт сонгох боломжтой бөгөөд элсэлтийн хугацаа сургууль, хөтөлбөр бүрээр ялгаатай байдаг.

Одоо юунд бэлдэх вэ?

Дараагийн элсэлтэд материалаа цаг тухайд нь өгөхийн тулд сургуулийн элсэлтийн шаардлага, хэлний оноо, application deadline, сургалтын төлбөр зэрэг мэдээллийг урьдчилан шалгаарай. IELTS, TOEFL, PTE зэрэг хэлний шалгалтын шаардлага мөн сургууль бүрт өөр байдаг.

Үүний зэрэгцээ паспорт, диплом, дүнгийн хуулга, CV, motivation letter зэрэг бичиг баримтаа бэлдэж, сургалтын төлбөр болон байр, виз, нислэг зэрэг амьдрах зардлаа урьдчилан тооцох нь зүйтэй.

Нэг элсэлтээс хоцорсон нь бүх боломж дууссан гэсэн үг биш, хамгийн чухал нь “Энэ элсэлт хаагдсан уу?” гэж харахаас илүү “Миний сонгосон улс, мэргэжилд дараагийн элсэлт хэзээ вэ?” гэдгийг судлах юм.

Та намар, өвөл болон 2027 оны элсэлтээр хаашаа, ямар их дээд сургуульд суралцах боломжтой талаар дэлгэрэнгүй зөвлөгөө авах бол Easy-Go-той холбогдоорой.

 

Дээшлэх