Kaplan Singapore - Oлон улсад танигдсан 2 улсын дипломыг богино хугацаанд авцгаая

01 October, 2025

Каплан Сингапур (Kaplan Higher Education Academy) нь 1989 онд байгуулагдсан хувийн дээд боловсролын байгууллага юм. Дэлхий даяар салбартай Kaplan, Inc. группын нэг хэсэг бөгөөд боловсрол, сургалтын олон улсын томоохон үйлчилгээ үзүүлэгч. Сингапур дахь Каплан нь суурь бэлтгэл, диплом, бакалавр, магистр, мэргэжлийн гэрчилгээ зэрэг өргөн хүрээтэй хөтөлбөрүүдийг санал болгодог. Хотын төвд байрлах Wilkie Edge, PoMo/Selegie Road, Oden 331 & 333 зэрэг кампустай бөгөөд оюутнуудад тохиромжтой, орчин үеийн сургалтын орчинг бүрдүүлдэг.

Хичээлийн танхим, компьютерийн лаборатори, хамтын ажиллагааны өрөө, оюутны дэмжлэгийн үйлчилгээ зэрэг орчин үеийн дэд бүтэцтэй. Олон улсын /Их Британи, Австрали, Ирланд/ түнш их сургуулиудтай хамтарч ажилладаг тул оюутнууд Kaplan-д суралцсанаар 2 дипломтой төгсөх боломжтой.

Мөн ердөө 2.5 - 3 жилийн дотор бакалавр, 1 жилийн дотор Магистрын хөтөлбөрийг төгсөх боломжтой. 

Элсэлтийн шаардлага:

  • IELTS 6.0 болон түүнээс дээш оноотой байх
  • 12-р ангийн голч дүн 75% болон түүнээс дээш байх
  • Нийгмийн идэвхтэй, шагнал урамшуулал авсан байх
     

  • Энд дарж бүртгүүлээрэй, манай зөвлөх танлуу холбогдох болно

  • Утсаар зөвлөгөө авах: 7000-0553, 9010-0553
Дээшлэх