Англи хэл сурахад Ирланд улс яагаад төгс сонголт вэ?

03 June, 2026

Баялаг түүх соёл, гайхалтай байгаль, найрсаг хүмүүсээрээ алдартай энэ улс сүүлийн жилүүдэд олон улсын оюутнуудын хамгийн дуртай цэг болон хувирчээ. Гэхдээ зөвхөн үзэсгэлэнт байгалиас гадна Ирландыг сонгох маш чухал 6 шалтгаан бий.

1. Албан ёсны хэл ба "Өвөрмөц" аялга

Ирландад англи хэл бол албан ёсны нэгдүгээр хэл юм. Кофе захиалах, нутгийн иргэдтэй хууч хөөрөх, өдөр тутмын амьдралаа зохицуулах бүрийд та англи хэлээр харилцах болно.

Бас нэгэн давуу тал: Ирланд аялга нь бүс нутгаасаа хамаарч уянгалаг зөөлнөөс эхлээд бага зэрэг ойлгоход түвэгтэй гээд янз бүр байдаг. Энд хэл сурснаар та ямар ч аялгаар ярьдаг хүнийг төвөггүй ойлгодог "супер чадвар"-тай болно гэсэн үг!

2. Дэлхийн хамгийн найрсаг, халуун дулаан соёл

Ирландчууд зочломтгой, тусархаг зангаараа алдартай. Тэд танихгүй хүнтэй ч пабд, эсвэл спортын тэмцээн дээр инээж хөхрөн, түүх хуваалцах дуртай. Энэхүү нээлттэй, дулаан уур амьсгал нь гадаадаас ирсэн оюутнуудын айдас, сандралыг багасгаж, хэлний мэдлэгээ итгэлтэйгээр хөгжүүлэхэд хамгийн том дэмжлэг болдог.

3. Дублин - Оюутнуудын хот бөгөөд Технологийн төв

Нийслэл Дублин хот бол дэлхийн жишигт нийцсэн их сургуулиуд болон олон улсын оюутнуудын төв хот юм. Шөнийн амьдрал, соёлын олон янз байдал нь залууст дуусашгүй эрч хүчийг бэлэглэдэг. Үүнээс гадна Дублин бол түүхэн дурсгалт газрууд болон дэлхийн технологийн топ компаниудын (Google, Meta гэх мэт) төв оффисууд зэрэгцэн оршдог "Хуучин ба Шинэ" хосолсон маш сонирхолтой хот юм.

4. Сурангаа хажуугаар нь ажиллах боломж

Ирландад урт хугацааны хэлний курст суралцаж буй оюутнуудад хагас цагаар (part-time) ажиллах хууль ёсны эрх олгодог. Энэ нь амьргааны зардлаа нөхөхөд туслаад зогсохгүй, ажлын байрны орчинд орж, мэргэжлийн хэллэг сурах, Ирландын хөдөлмөрийн соёлтой танилцах алтан боломж юм.

5. Амьдрах өртөг болон Визний уян хатан нөхцөл

Лондон, Нью-Йорк зэрэг дэлхийн том метрополитан хотуудтай харьцуулахад Ирландад (тэр дундаа Дублинд) амьдрах, суралцах зардал харьцангуй хямд байдаг. Мөн Европын Холбооны бус орны оюутнуудад зориулсан визний нөхцөл, шалгуур нь бусад орнуудтай харьцуулахад хамаагүй уян хатан, ойлгомжтой байдаг нь давуу тал болдог.

6.  Аюулгүй байдал ба Амьдралын чанар

Гадаад улсыг зорьж оюутан залуусын гэр бүлийнхний хувьд аюулгүй байдал хамгийн чухал байдаг. Ирланд бол Европын хамгийн аюулгүй, гэмт хэргийн гаралт багатай орнуудын нэг юм. Цэвэр агаар, эрүүл орчин, чанартай эрүүл мэндийн тогтолцоо нь танд ямар ч санаа зовох зүйлгүйгээр зөвхөн сурлагадаа анхаарах нөхцөлийг бүрдүүлнэ.

Та Ирланд улсын хэлний бэлтгэлийн талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авах бол: 


7000-0553, 9110-1958, 9110-0989
 

 
Дээшлэх