Мишээл QQEnglish онлайн сургалтанд суусан сэтгэгдлээ хуваалцлаа.

19 March, 2021
Сайн байцгаана уу?
Намайг Мишээл гэдэг би 16 настай. QQEnglish сургалтанд 2 сар сурч байгаа. 
Би QQEnglish онлайн сургалтанд сурахаасаа өмнө танхимын хичээлд давхар ганцаараа номон дээр ажилладаг байсан. Байнга түвшингээ тогтоолгож байсан ч маш бага үр дүн гардаг байсан. Үеийн хүүхдүүдээс хоцорсон мэт санагдаж дарамттай санагддаг байсан. Англи хэлгүй байна гэдэг ер нь маш дарамттай байдаг. 

Дараа нь би танхимын хичээлийг дүгнээд бодож үзсэн чинь. Нэг цагийн турш нэг багш олон хүүхэдтэй харьцдаг боловч нэг хүүхэдтэй тулж ажиллаж байгаа минут нь маш бага байдаг - ихдээ л 5 минут. Ингээд үлдэц маш муу байсан болохоор би их муу байсан дээрээс нь тэгээд багш нартаа найдаад л яваад байсан. Харин QQEnglish-д зөвхөн надад зориулагдсан багш бид хоёрын 25 минут олгогддог. Энэ 25 минутанд маш их зүйл сурдаг. Эхлээд англиар ярьж байгаа болохоор хүний чихэнд хоногшдог. Чихэн хоногшхоор өөрийн эрхгүй ярьдаг болж, хэллэг аялаг маш сайтай болдог. Бас бичүүлдэг, бичихээр тухайн үгээ яаж бичдэгээ мэддэг болдог, бас ном уншина гэх мэт маш олон давуу талтай.
Багш нар нь маш гоё ааштай, өөрийн дуртай багшийг сонгоод өдөр болгон 24 цагийн хэзээ ч хамаагүй 25 минутыг өөрийн англи хэлэндээ зарцуулах боломжтой. 

Миний хувьд хамгийн давуу тал гэвэл. Танхимаар сурахад заавал нэг газарт очиж суралцдаг. Тэгээд ирж очих гэж баахан цаг алддаг. Харин QQEnglish-ийн хувьд та хаана ч, хэзээ ч хамаагүй сургалтандаа суух боломжтой. Өдөр болгон 25 минут болохоор маш үр дүнтэй байдаг.
Дараагийн давуу тал нь гэвэл танхимаар ороход хамт сууж байгаа хүүхдүүдээс ичиж санаа зовох асуудал гардаг. QQEnglish-д тийм юм гардаггүй. Уулзахгүй хүнтэйгээ ярилцаж байгаа болохоор илүү илэн далангүй байх боломжийг олгодог. Гадаад багш нартай харьцсанаар дараа нь хаана, ямар ч хүнтэй ярьсан өөртэй итгэлтэй, чөлөөтэй ярьж сурдаг.

Би QQEgnlish-д үргэлжлүүлээд сурах хүсэлтэй байгаа. Та бүхэн ч гэсэн туршаад үзээрэй. Эхний 2 удаагийн хичээл нь үнэгүй туршиж үздэг байгаа шүү.

Туршиж үзэх бол ЭНД дар.
Дээшлэх