Ирландын English Language Education сургуулиудад шинэ чанарын баталгаа

01 October, 2026

Ирландад англи хэл сурахаар зорьж буй олон улсын оюутнуудад зориулсан English Language Education (ELE) салбарт шинэ чанарын баталгаажуулалтын тогтолцоо хэрэгжиж эхэллээ. Ирландын боловсрол, сургалтын чанарын баталгаажуулалтыг хариуцдаг төрийн байгууллага болох Quality and Qualifications Ireland (QQI) 2026 оны 8-р сарын 5-нд English Language Education-ийн анхны таван байгууллагад TrustEd Ireland Quality Mark олгосноо зарлалаа.

TrustEd Ireland гэж юу вэ?

TrustEd Ireland нь Ирландад суралцах олон улсын оюутнуудад боловсролын байгууллагын чанар, ил тод байдал болон оюутны эрх, хамгааллын талаар илүү тодорхой мэдээлэл өгөх зорилготой үндэсний чанарын тэмдэг юм.

English Language Education салбарын хувьд TrustEd Ireland нь QQI-тэй анх удаа албан ёсны, statutory чанарын баталгаажуулалт болон зохицуулалтын харилцааг бий болгож байгаа гэдгээрээ онцлог. Quality Mark авахын тулд сургалтын байгууллагууд зөвхөн сургалтын хөтөлбөрөөрөө бус, байгууллагын санхүү, хууль эрх зүйн бүтэц, засаглал, чанарын баталгаажуулалтын систем, олон улсын оюутанд үзүүлэх дэмжлэг зэрэг олон чиглэлээр үнэлгээ хийлгэнэ.

Мөн байгууллагууд QQI-ийн шаардлагад нийцсэн Code of Practice-ийг хэрэгжүүлж, газар дээрх шалгалтад хамрагдах шаардлагатай. Ингэснээр оюутнууд сургуулиа сонгохдоо тухайн байгууллага тодорхой үндэсний стандартуудыг хангаж байгаа эсэхийг илүү ойлгомжтойгоор шалгах боломжтой болно.

Оюутны хамгаалалд ямар ач холбогдолтой вэ?

TrustEd Ireland-ийн нэг чухал хэсэг нь Learner Protection Fund юм. Энэхүү сан нь QQI-ийн удирдлага дор ажиллах бөгөөд TrustEd Ireland-ийн хүрээнд эрх авсан хувийн Higher Education болон English Language Education байгууллагууд уг санд хувь нэмэр оруулна.

Тодорхой нөхцөлд сургалтын байгууллага хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд оюутны сургалтыг өөр байгууллагаар үргэлжлүүлэх зохицуулалт хийх, эсвэл нөхцөл байдлаас хамааран хамгийн сүүлд төлсөн сургалтын төлбөрийн зарим эсвэл бүх хэсгийг буцаан олгох хамгаалалт үйлчилнэ.

Easy-Go-ийн 5 partner school TrustEd Ireland Quality Mark авлаа

2026 оны 8-р сард TrustEd Ireland Quality Mark авсан English Language Education-ийн анхны таван байгууллагад Easy-Go Ireland partner schools-иуд багтсан байна. Үүнд:

Эдгээр таван сургуулийг TrustEd Ireland-ийн албан ёсны English Language Education institutions жагсаалтад бүртгэсэн байна.

Ирландад англи хэл сурахаар төлөвлөж байна уу?

TrustEd Ireland Quality Mark нь Ирландын English Language Education салбарт чанарын стандарт, ил тод байдал болон олон улсын оюутны хамгааллыг илүү тодорхой болгох шинэ үе шатыг эхлүүлж байна.

Ялангуяа Ирландад 90 хоногоос дээш хугацаагаар суралцах, study visa эсвэл immigration permission шаардлагатай олон улсын оюутнуудын хувьд TrustEd Ireland-ийн эрхтэй байгууллага болон шаардлага хангасан хөтөлбөрийг сонгох нь чухал. QQI-ийн мэдээлснээр одоогийн ILEP жагсаалт 2026 оны эцэс хүртэл шилжилтийн хугацаанд үргэлжилж, цаашид TrustEd Ireland-ийн эрх бүхий байгууллага, хөтөлбөрийн жагсаалтаар солигдох юм.

Ирландад англи хэлний сургалт, сургуулийн сонголт, хөтөлбөр болон элсэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Easy-Go-той холбогдоорой.

Албан ёсны эх сурвалж: Quality andQualifications Ireland (QQI) – TrustEd Ireland Quality Mark-ийн анхны English Language Education providers

TrustEd Ireland-ийн албан ёсны сайт: TrustEd Ireland – English Language Education Institutions

Дээшлэх