Twinning program гэж юу вэ?

24 August, 2020

Twinning program гэж юу вэ?

Азийн бар улсууд буюу Tiger Economies гэж нэрлэгддэг 4-н улс бол Сингапур, Хонгконг, Өмнөд Солонгос, Тайван 4 багтдаг. Эдгээр 4-н улс бол экспорт-д тулгуурласан үйлдвэрлэлээр хөгжсөн, үүний зэрэгцээ экспортоо дэмжих худалдаа, тээвэр санхүүгийн томоохон сүлжээ бий болгосон орнууд юм. Эдийн засаг хөгжихийн хэрээр боловсролын тогтолцоо хөгжиж, боловсролын чанар маш өндөрт хүрсэн. 

 

Эдгээр орнуудаас Сингапур улс албан ёсны хэл нь Англи хэл гэдгээрээ онцлог. Сингапур дэлхий дээрх хамгийн цэвэрхэн, ая тухтай, аюулгүй тайван улс юм. Боловсролын чанар маш өндөр түвшинд очсон. QS Top Universities вебсайт-ын гаргадаг дэлхийн топ 100 сургуулийн жагсаалтын No 11-т Сингапурын National University of Singapore, No 13-т Nanyang Technological University бичигдсэн байна.

 

Үүнийг дагаад хувийн сургуулиудын чансаа маш өндөр болсоор байна. Энэхүү боловсролын өндөр чансааг Их Британи, Австралийн их сургуулиуд хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах суурь 1980 оноос тавигдсан байна. 

 

Нэр хүнд бүхий Их Британи, Австрали, сүүлийн үед АНУ-ын их сургуулиуд Сингапуртай 2 хэлбэрээр хамтарч ажиллаж эхэлсэн:

  1. Сингапурын хувийн сургуулиудтай хамтарч өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн эхний 1-2 жилээ сингапурт сураад дараачийн жилээсээ Их Британи, Австрали руу шилжих. Шилжихгүй Сингапурт төгссөн ч болно. Яг ижилхэн диплом шуудангаар ирдэг байна.

  2. Сингапурт өөрийн нэрийн кампусыг байгуулан тэндээ сурах, сурч байгаад үндсэн кампус руу шилжих, эсвэл шилжихгүйгээр сураад төгссөн ч болно.

 

Twinning програмыг оюутнууд яагаад сонгодог вэ?

  1. Зардал хэмнэдэг - Их Британи, Австралид сурах зардлыг 30-40% хэмнэдэг

  2. Визний хувьд давуу тал үүсдэг. Сингапурт сурахад визний хувьд харьцангуй боломжийн, сургууль нь оюутны өмнөөс визийг нь авч өгдөг. Дараа нь шилжих үед виз татгалзана гэсэн ойлголт байхгүй.

Тэгхээр манайх шиг орны оюутнууд визний татгалзал их байдаг учир - визний асуудалгүй оронд эхний 1-2 жилээ сураад, зардлаа хэмнэх төдийгүй, үндсэн кампус руугаа шилжихэд визний ямар нэгэн татгалзах шалтгаангүй болох юм.

 

Харин Малайз улсын хувьд Эдийн засгийн хөгжлөөрөө сүүлийн 10 жилийн хугацаанд огцом өссөн бөгөөд Сингапуртай эн зэрэгцэж ирж байна. Тийм ч учраас Twinning хөтөлбөр Сингапур шиг Малайз-д маш олон болсоор байна.

Малайз-ийн хувьд Сингапуртай харьцуулахад эдийн засаг бараг ойролцоо болсон ч, өртгийн хувьд Сингапур-аас 20-30% хямд байгаа нь маш том давуу тал болоод байна.

Малайз Сингапур нь аль аль Монголчуудын хувьд визгүй учир дурын үедээ аялахад маш хялбар болсон.

 

Малайз-ын талаар дэлгэрэнгүйг эндээс, харин Сингапурын талаар эндээс үзэх.
Нарийвчилсан зөвлөгөө авья гэвэл
энд дарж бүртгүүлээрэй.

 
Дээшлэх