Хятадад суралцах хүсэлтэй оюутнуудын заавал мэдэх ёстой CSCA шалгалт

21 October, 2026

Хэрэв та Хятад улсад бакалаврын зэрэгт суралцах, Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эсвэл хүүхдээ Хятадын их сургуульд сургах гэж байгаа бол CSCA шалгалтын талаар заавал мэдэх хэрэгтэй. 

CSCA гэж юу вэ?

CSCA (China Scholastic Competency Assessment) гэдэг нь Хятад улсад бакалаврын түвшинд суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын академик мэдлэг, бэлтгэл, түвшнийг үнэлэх стандарт шалгалт юм.

Хэн CSCA өгөх шаардлагатай вэ?

  • Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах

  • Тэтгэлэггүйгээр Хятадын их, дээд сургуульд бакалаврт суралцах

  • Англи хэлээр бакалаврын хөтөлбөрт суралцах

  • Хятад хэлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй бол заавал CSCA шалгалт өгсөн байх ёстой.

Шалгалтад хамрагдах шаардлага болон өгөх хичээлүүд нь сонгосон сургууль, мэргэжил, сургалтын хэлнээс шалтгаалан ялгаатай байж болно. Тиймээс элсэх гэж буй сургуулийнхаа албан ёсны шалгуурыг заавал нягтлаарай.

 

CSCA шалгалт нь мэргэжлийн хятад хэл, математик, физик, хими зэрэг хичээлүүдээс бүрдэнэ.

Хичээл Шалгалтын хэл Үргэлжлэх хугацаа Тестийн тоо
Мэргэжлийн
Хятад хэл
Нийгмийн ухааны
хятад хэл
Хятад хэл 90 минут 80 сонгох тест
Шинжлэх ухаан, техникийн
хятад хэл
Хятад хэл 90 минут 80 сонгох тест
Суурь хичээл Математик Хятад/Англи хэл 60 минут 48 сонгох тест
Физик Хятад/Англи хэл 60 минут 48 сонгох тест
Хими Хятад/Англи хэл 60 минут 48 сонгох тест








 

 

2026-2027 оны CSCA шалгалтын зарлагдсан тов:

Он, сар Өдөр Шалгалт явагдах цаг (Бээжин цагаар) Хичээл Үргэлжлэх хугацаа
2026 он 11-р сар 14 14:00-15:30 Мэргэжлийн хятад хэл 90 минут
17:00-18:00 Математик 60 минут
15 14:00-15:00 Физик 60 минут
16:30-17:30 Хими 60 минут
2026 он 12-р сар 19 08:00-09:30 Мэргэжлийн хятад хэл 90 минут
11:00-12:00 Математик 60 минут
20 08:00-09:00 Физик 60 минут
10:30-11:30 Хими 60 минут
2027 он 1-р сар 23 14:00-15:30 Мэргэжлийн хятад хэл 90 минут
17:00-18:00 Математик 60 минут
24 14:00-15:00 Физик 60 минут
16:30-17:30 Хими 60 минут
2027 он 3-р сар 13 14:00-15:30 Мэргэжлийн хятад хэл 90 минут
17:00-18:00 Математик 60 минут
14 14:00-15:00 Физик 60 минут
16:30-17:30 Хими 60 минут
2027 он 4-р сар 24 14:00-15:30 Мэргэжлийн хятад хэл 90 минут
17:00-18:00 Математик 60 минут
25 14:00-15:00 Физик 60 минут
16:30-17:30 Хими 60 минут
2027 он 6-р сар 26 08:00-09:30 Мэргэжлийн хятад хэл 90 минут
11:00-12:00 Математик 60 минут
27 08:00-09:00 Физик 60 минут
10:30-11:30 Хими 60 минут




















CSCA шалгалтанд хэрхэн бүртгүүлэх вэ?

Шалгалтын бүртгэлийг CSCA-ийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан хийнэ.

  1. Албан ёсны сайтад нэвтрэх: http://www.csca.cn

  2. Бүртгэл үүсгэх: Шаардлагатай мэдээллээ оруулж, бүртгэлээ баталгаажуулах.

  3. Шалгалтын хичээлээ сонгох: Элсэх гэж буй сургууль, мэргэжлийнхээ шаардлагад нийцүүлэн хичээлүүдээ сонгох.

  4. Шалгалтын тов, зааврыг шалгах: Бүртгэлийн хугацаа, шалгалтын хэлбэр болон бусад нөхцөлийг албан ёсны мэдээллээс нягтлах.

  5. Бүртгэлээ баталгаажуулах: Төлбөр болон шаардлагатай бусад үйлдлийг зааврын дагуу гүйцэтгэх.

Шалгалтын хэлбэр, бүртгэлийн нөхцөл болон тухайн улсад ашиглах боломжтой шалгалтын төвийн мэдээлэл өөрчлөгдөж болох тул бүртгүүлэхийн өмнө албан ёсны сайтаас шинэчилсэн мэдээллийг шалгаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл “Зөвлөгөө авах” товчийг дараарай.

Дээшлэх