Онлайнаар сурахын өмнө мэдэж байх 6 зүйл

17 August, 2020
#1 ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ = АМЖИЛТ
Онлайн хичээл хүн бүрт тохироод байдаггүй. Энэ төрлийн хичээл нь маш их self-motivation(өөрийгөө хөгжүүлэх сэдэл) шаарддаг. Бие даасан, сахилга баттай, үр бүтээлтэй суралцагчид л ихэнхдээ амжилттай суралцдаг.

#2 МАШ САЙН ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ ШААРДДАГ
Онлайн хичээлүүд нь танд хүссэн цагтаа суралцах боломжийг олгож болох юм, гэхдээ хичээл хийхэд бага цаг зарцуулна гэж битгий бодоорой. 
Та амархан сатаардаг уу? Зорилго тодорхойлж, түүндээ хүрэх танд хэцүү байдаг уу? Богино хугацаанд үр дүн олж авмаар байна уу? Хэрэв тийм бол онлайн сургалт танд тохирохгүй байж магадгүй юм.

#3 АМАРХАН БИШ
Онлайн сургалтанд та өөрийн хуваарьт тааруулан хичээллэх боломжтой ч энэ нь хичээл хөнгөн, амархан байна гэсэн үг биш юм. Цагийн менежментын чадвар муутай бол онлайн сургалтын гол давуу тал нь сул тал болж хувирах юм. Комп/ютерын цаанаас сурна гэдэг нь танхимын сургалттай л адилхан, магадгүй хэцүү байх.

#4 ДЭЛГЭЦИЙН ЦААНА МЭРГЭЖЛИЙН БАГШ БАЙДАГ
Хэрвээ таны сонгосон сургалт итгэмжлэгдсэн бол таны хичээлийг мэргэжлийн итгэмжлэгдсэн багш зааж байгаа. Хэдийгээр та тэдэнтэй биечлэн уулзаж чадахгүй ч тэдний зааж буй хичээлийн төлөвлөгөө нь тэдний зааж буй оффлайн сургалтын төлөвлөгөөтэй адилхан байдаг. Цорын ганц бодит ялгаа нь та онлайн хэлэлцүүлгийн самбар, имэйлүүд болон онлайн лекцээр дамжуулан тэдэнтэй холбогдох болно.

#5 ОНЛАЙН ОЮУТНУУДАД ҮЕ ТЭНГИЙНХЭНТЭЙГЭЭ ХАРИЛЦАХ ОЛОН БОЛОМЖУУД БАЙДАГ
Онлайнаар суралцах нь бусад оюутнуудтай харилцах харилцааг хэцүү болгоно гэж та санаа зовж магадгүй юм. Тийм биш юм. Та тэдэнтэй хичээлийн танхим хуваалцаагүй байж болох ч чатлах болон хамтран ажиллах боломжтой. Онлайн хичээлүүд нь хэлэлцүүлэгийн самбар, онлайн чат, видео конференцтэй. Ингэснээр онлайн оюутнууд хоорондоо холбогдож, хамтран ажиллах боломжтой болдог.

#6 ОНЛАЙН ШАЛГАЛТ
Онлайн сургалтууд шалгалтын үеэр оюутнуудыг хянах, академийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад туслах тусгай хэрэгслийг ашигладаг. Эдгээр хэрэгслийг ашиглах нь таны онлайн сургалтын чанар, нэр хүндийг тогтвортой байлгадаг. Зарим сургалтууд нь кампус дээрхи шалгалтыг шаарддаг. Хэрэв та оюутны хотхоноос хол амьдардаг бол элсэхээсээ өмнө ийм шаардлагыг шалгаж үзэж болно.

Онлайн англи хэлний талаар сонирхож байвал ЭНД дар.
Утсаар зөвлөгөө авах бол 7000-0553
Дээшлэх