2026 оны хэлний сургалтын урамшуулал: Их Британи, Канад, Австрали, АНУ-д суралцах боломжууд

31 July, 2026

Гадаадад хэл сурахаар төлөвлөж буй олон хүний хувьд сургалтын чанар, суралцах орчин, төсөв зэрэг нь хамгийн чухал хүчин зүйлсийн нэг байдаг. Иймээс олон улсын хэлний сургуулийг сонгохдоо зөвхөн сургалтын төлбөр бус, санал болгож буй хөтөлбөр, байршил, суралцах орчин, нэмэлт боломжуудыг хамтад нь харгалзан үзэх нь зүйтэй.
1965 онд байгуулагдсан LSI Education нь Их Британи, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Франц, Швейцарь зэрэг оронд салбартай олон улсын хэлний сургуулийн сүлжээ юм. Англи, франц, герман хэлний сургалтаас гадна академик болон мэргэжлийн чиглэлийн төрөлжсөн хөтөлбөрүүдийг санал болгодог.
2026 оны хоёрдугаар хагаст бүртгүүлэх оюутнуудад зориулан LSI сургалтын төлбөрийн тусгай хөнгөлөлтүүдээ зарлаад байна.

2026 оны сургалтын төлбөрийн хөнгөлөлт

Шинэ Зеланд
Окленд хотын кампуст суралцах оюутнуудад:

  • 2–11 долоо хоногийн сургалт – 15%-ийн хөнгөлөлт
  • 12 долоо хоног ба түүнээс дээш хугацааны сургалт – 25%-ийн хөнгөлөлт

Швейцарь
Цюрих хотын кампуст 1 долоо хоногоос дээш хугацаагаар бүртгүүлсэн бүх оюутанд 30%-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт хүчинтэй.

Франц
Парис хотын кампуст 1 долоо хоногоос дээш хугацаагаар бүртгүүлсэн бүх оюутанд 20%-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт хүчинтэй.

Канад
Торонто болон Ванкувер хотын кампуст 2 долоо хоногоос дээш хугацаагаар бүртгүүлсэн бүх оюутанд 25%-ийн хөнгөлөлт зарлагдсан.

Австрали
Австралийн кампусуудад 2 долоо хоногоос дээш хугацаагаар бүртгүүлсэн бүх оюутанд 25%-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт хүчинтэй.

АНУ
Бостон, Беркли, Нью-Йорк болон Сан Диего хотын кампуст 2 долоо хоногоос дээш хугацаагаар бүртгүүлсэн бүх оюутанд 25%-ийн хөнгөлөлт зарлагдсан.

Брисбэн кампусын тусгай санал
Брисбэн хотын кампус Австралийн Work and Holiday визтэй болон уг визэнд мэдүүлэхээр төлөвлөж буй оюутнуудад зориулсан тусгай урамшуулал зарлаад байна.

Үүнд:

  • Сургалтын төлбөрийн 35%-ийн хөнгөлөлт
  • Ажилд бэлтгэх үнэ төлбөргүй клуб

Тус клубийн хүрээнд:

  • товч намтар (CV) боловсруулах,
  • ажлын ярилцлагад бэлтгэх,
  • ажил хайх зөвлөгөө авах зэрэг практик сургалтад хамрагдах боломжтой.

Энэхүү санал нь 2026 оны 7 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд сургалтаа эхлүүлэх оюутнуудад хүчинтэй.

Айлд амьдрах (Homestay)-ийн хөнгөлөлт
Сургалтын төлбөрөөс гадна Их Британи, АНУ болон Канадын кампуст 12 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар суралцах оюутнуудад Homestay байрны төлбөрөөс 10%-ийн хөнгөлөлт санал болгож байна. 
Homestay нь нутгийн айлд байрлан амьдрах хэлбэр бөгөөд хичээлээс гадуур англи хэлээ өдөр тутам ашиглах, тухайн орны соёл, ахуйтай илүү ойроос танилцах боломж олгодог.

Сонгон суралцах боломжтой хөтөлбөрүүд
LSI Education нь суралцах зорилгоос хамааран дараах төрлийн сургалтуудыг санал болгодог.

  • Ерөнхий болон эрчимжүүлсэн англи хэл
  • Өдөр тутмын харилцааны англи хэлээ хөгжүүлэх, ярих, сонсох, унших, бичих чадвараа системтэй ахиулахад чиглэсэн General English болон Intensive English хөтөлбөрүүд.
  • IELTS, TOEFL болон Cambridge-ийн бэлтгэл
  • Олон улсын шалгалтад бэлтгэх зорилготой суралцагчдад зориулсан IELTS, TOEFL болон Cambridge English-ийн бэлтгэлийн сургалтууд.
  • Бизнес болон мэргэжлийн англи хэл
  • Ажлын байранд шаардлагатай англи хэлээ хөгжүүлэх Business English хөтөлбөрөөс гадна уул уурхай, инженерчлэл, хууль, анагаах ухаан, илтгэх ур чадвар зэрэг тодорхой чиглэлээр төрөлжсөн сургалтуудыг сонгон суралцах боломжтой.

LSI-ийн санал болгодог нэмэлт боломжууд
Хэлний сургалтаас гадна LSI-ийн ихэнх кампусууд оюутнуудад зориулсан нэмэлт үйлчилгээг тогтмол зохион байгуулдаг.

  • ур чадвараа хөгжүүлэх практик сургалт.
  • Grammar Doctor – хэлний мэдлэгээ сайжруулах нэмэлт хичээл.
  • Соёлын арга хэмжээ, аялал – хэлний орчноо хичээлийн танхимаас гадуур үргэлжлүүлэх боломж.
  • Homestay болон оюутны байрны сонголт – суралцах хугацаандаа өөрийн хэрэгцээнд тохирсон байр сонгох боломж.
  • Job Club (English for Work) – CV боловсруулах, ажлын ярилцлагад бэлтгэх, ажил хайх 
  •  
  • Мөн Brisbane болон Auckland кампуст суралцагчдад зориулсан Demi Pair хөтөлбөрийг санал болгодог. Энэхүү хөтөлбөр нь айлд байрлан амьдрахын зэрэгцээ хүүхэд харах эсвэл гэрийн хөнгөн ажилд тусалж, байр болон хоолны зардлаа хэмнэх боломжийг бүрдүүлдэг.

Хөнгөлөлтийн хугацаа
Эдгээр хөнгөлөлтүүд нь 2026 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүртгэлээ баталгаажуулсан шинэ оюутнуудад хүчинтэй. Харин хичээлээ 2026 эсвэл 2027 онд эхлүүлэхээр төлөвлөх боломжтой.

Хэрвээ та эдгээр орнууд руу хэлний бэлтгэлээр суралцах, хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:

☎7000-0553, 9110-0553

Дээшлэх