2027 онд гадаадад сурахаар төлөвлөж буй залуусын анхааралд: Одооноос юу бэлдэх вэ?

25 July, 2026

Гадаадад суралцах нь таны амьдралыг орвонгоор нь өөрчлөх,мартагдашгүй адал явдал, том боломж юм. Гэхдээ хүссэн сургуульдаа орж, шинэ соёлд дасан зохицож, амжилттай суралцахын тулд зөвхөн чемоданаа баглаад, паспортоо бэлдэх нь хангалтгүй. Хэрвээ таны мөрөөдөл 2027 оны намар гадаадад сургалтаа эхлүүлэх бол яг одооноос бэлдэж эхлэхийг зөвлөж байна. 

ХЭСЭГ 1: АЯЛАЛД ГАРАХААС ӨМНӨХ СУУРЬ БЭЛТГЭЛҮҮД (ИРЭЭДҮЙН ТӨЛӨВЛӨГӨӨ)
Юун түрүүнд та өөрөөсөө "Би яагаад гадаадад сурах гээд байгаа билээ?" гэдэг асуултыг асууж, зорилгоо тодорхойлоорой:

  • Төгсөөд ямар мэргэжлээр ажиллах вэ?
  • Надад ямар ур чадварууд хэрэгтэй вэ?
  • Судалгааны ажил хийх үү, үйлдвэрлэл/практик тал руугаа юу, эсвэл цагаачлах, үлдэх боломжийг хайж байна уу?
  • 1 жилийн хөтөлбөр үү, эсвэл 2 жилийнх байх уу?

Улсаа сонгохдоо: Зөвхөн алдар нэрийг нь харах биш, танд хэр тохирохыг чухалчил. Улс орнуудын төгссөний дараах ажиллах эрх (PSW), амьжиргааны өртөг, визний гаралт, таны мэргэжлийн салбарын ажлын зах зээл болон заах арга барил (хичээл дагнасан уу, судалгаа дагнасан уу) зэргийг харьцуулаарай.
Сургуулиа сонгохдоо: Зөвхөн чансаа (ranking) харахгүйгээр, өөрт хэрэгтэй 5–10 сургуулийг жагсааж (shortlist) бэлтгэ. Хөтөлбөрийн агуулга, дадлага хийх боломж, төгсөгчдийн ажлын байрны хувь, багш нарын нэр хүнд болон олон улсын оюутнуудыг дэмжих алба байгаа эсэхийг шалгаарай.

ХЭСЭГ 2: БАРИМТ БИЧИГ БОЛОН АКАДЕМИК БЭЛТГЭЛ
Хүссэн сургууль, хөтөлбөрөө сонгосон бол бичиг баримтын ажилдаа шуурхайлан ороорой:

  • Академик материалууд: Дүнгийн хуулбар (transcripts) болон зөвлөмж захидлуудыг (recommendation letters) цэгцэлж, шаардлагатай баримтуудыг зөв форматаар сканердаж бэлдэх.
  • Хэлний болон бусад шалгалт: IELTS, TOEFL, эсвэл Duolingo зэрэг англи хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэж, төлөвлөх. Мөн шаардлагатай бол мэргэжлийн шалгалтууд (GRE, GMAT, SAT)-д бэлдэж эхлэх.
  • Өөрийн "Түүх"-ийг бүтээх: Эссэ (SOP/Motivation Letter)-ээ ноороглох, тухайн улсын стандартад нийцүүлэн CV/Резюме-гээ засах, портфолио болон өөрийн гаргасан амжилт, сайн дурын ажлын туршлагуудыг баримтжуулах.
  • Паспорт: Гадаад паспортынхоо хүчинтэй хугацааг заавал шалгаж, баталгаажуулаарай.


ХЭСЭГ 3: САНХҮҮ БОЛОН ВИЗНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Маш олон хүүхдүүд санхүүгийн төлөвлөгөөгөө хоцроож гаргадаг. Алдаа гаргахгүйн тулд:

  • Сургалтын төлбөр, байр, даатгал, виз, аяллын зардал зэргийг багтаасан тодорхой санхүүгийн төлөвлөгөө гаргах.
  • Гэнэтийн нөхцөл байдалд зориулж 3–4 сарын амьжиргааны зардалтай тэнцэх "Emergency buffer" буюу аюулгүйн хуримтлал бэлдэх.
  • Өөрийн өргөдөл гаргаж болох тэтгэлэгүүдийн (scholarships) жагсаалтыг гаргах, боловсролын зээлийн нөхцөлүүдийг судлах.
  • Тухайн улсын оюутны цагийн ажлын хязгаарлалт, дүрмийг сайтар ойлгох.
  • Визний дараалал, дүрмийг эртнээс судлах: Улс орнуудын визний бүрдүүлэлт, дансны үлдэгдэл (proof of funds) болон эрүүл мэндийн үзлэг (Австрали, Шинэ Зеланд, Канад зэрэг улсуудад шаардлагатай), биометрик, цагдаагийн тодорхойлолт зэргийг эртнээс тооцоолох хэрэгтэй.


ХЭСЭГ 4: ЯВАХЫН ӨМНӨХ АЛХМУУД (ЧЕК-ЛИСТ)
Нэгэнт сургууль, виз тань бүтчихвэл яг явахын өмнө дараах зүйлсийг заавал амжуулаарай:

  • Нисэх буудлын тосголт: Сургууль эсвэл дотуур байрнаасаа тосөх үйлчилгээг Adviser-аараа дамжуулан зохион байгуулах. Эсвэл нийтийн тээвэр, таксины аппликейшнийг утаснаасаа эртнээс татаж бэлдэх.
  • Эрүүл мэнд ба Даатгал: Эрүүл мэндийн болон аяллын даатгалаа бүрэн даатгуулах. Шаардлагатай вакцинжуулалтад хамрагдах. Уудаг эм, линз зэрэг тусгай хэрэгцээт зүйлс байвал аяллын турш хүрэлцэхүйц нөөц эсвэл гадаадад бичүүлж авах жорыг бэлдэх.
  • Холбоо барих хэрэгсэл: Олон улсын SIM карт эсвэл eSIM-ийг эртнээс судалж, роаминг үйлчилгээ болон очих газрынхаа дата багцыг тооцоолох.
  • Бичиг баримтын хуулбар: Паспорт, даатгал, картын мэдээллүүдээ цаасаар болон дата (Cloud, и-мэйл) хэлбэрээр олон хувь бэлдэж, гэр бүлийнхэндээ нэгийг үлдээх.
  • Чухал дугаарууд: Гар утас ажиллахгүй эсвэл хаягдсан үед хэрэглэх чухал утасны дугаар, нууц үгүүдийг тэмдэглэлийн дэвтэр дээр гараар бичиж авах эсвэл цээжлэх.
  • Байр, соёлын судалгаа: Очих хотынхоо соёл, уламжлалыг судлах. Хэрэв Host family (зочин айл)-д амьдрах бол явахаасаа өмнө өөрийгөө танилцуулж, эх орноосоо жижиг дурсгалын бэлэг (сувенир) авч очвол сайхан сэтгэгдэл төрүүлнэ.
  • Хэлний анхан шатны мэдлэг: Очих улсынхаа хэлээрх анхан шатны хэдэн үг, хэллэгийг сурчихвал таны аялал хамаагүй хялбар болох болно.


ЭЦЭСТ НЬ... ЖААХАН БАЯРЛАЖ, ДОГДЛООРОЙ!

Бэлтгэл ажил их, заримдаа стресстэй байж болох ч та амьдралынхаа хамгийн гоё адал явдал руу алхаж байна гэдгээ бүү мартаарай. Хичээж бэлдээд, ирээдүйнхээ төлөө "happy dance" хийх цаг тун удахгүй ирнэ!

Easy Go агентлаг нь Америк, Канад, Их Британи, Ирланд, Швейцар, Итали, Унгар болон Австрали зэрэг барууны өндөр хөгжилтэй орнуудаас гадна; Сингапур, Япон, Солонгос, Малайз, Хятад, Тайвань зэрэг Азийн шилдэг орнуудын, нийт 650 гаруй их дээд сургуулиудтай албан ёсоор хамтран ажиллаж байна. Та их сургууль сонголт, өргөдөл илгээх, визний материал бүрдүүлэлт гээд бүх шатны үйл ажиллагааг мэргэжилийн хамт олонд даатгаарай. Бид танд тохирох хөтөлбөр, сургууль сонголтыг хийхэд тань тусална. 

☎7000-0553, 9110-0553

Дээшлэх