Яагаад Дубайд англи хэл сурах нь зөв шийдвэр вэ?

07 July, 2026

Өнөөгийн даяаршсан дэлхий ертөнцөд англиар ярих нь зүгээр нэг хэрэгцээт зүйл биш, харин зайлшгүй эзэмших ёстой чадвар болоод байна. Дэлхийн хүн амын 18 гаруй хувь нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд энэ үзүүлэлт 2050 он гэхэд 50 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. 
Олон хүн англи хэлийг өөрийн мөрөөдөл, зорилгын өмнөх саад гэж хардаг. Гэвч үүнийг эсрэгээр нь бодож болно. Англи хэл бол олон янзын хэл, соёлтой хүмүүсийг хооронд нь холбодог нийтлэг хэл юм.
Шинээр сурч эхэлж буй насанд хүрсэн суралцагчдад энэ нь шантрах шалтгаан болдгийг бид сайн ойлгож байна. Олон жилийн турш яг ийм эргэлзээ, тээгтэй ирж байсан ч өнөөдөр англи хэлээр бизнесийн түвшний яриаг төвөггүй өрнүүлдэг болсон олон зуун оюутнуудыг бид харсан билээ. Олон жилийн турш яг ийм эргэлзээ, тээгтэй ирж байсан ч өнөөдөр англи хэлээр бизнесийн түвшний яриаг төвөггүй өрнүүлдэг болсон олон зуун оюутнуудыг бид харсан билээ. 

Яагаад заавал Дубай гэж?

Сүүлийн жилүүдэд Дубай дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй олон улсын хотуудын нэг болж, 200 гаруй үндэстний хүмүүс хамтран ажиллаж, амьдардаг дэлхийн хэмжээний төв болон хөгжжээ.
Хэдийгээр англи хэлтэй улс биш ч өдөр тутмын амьдрал, ажил, үйлчилгээ, боловсролын салбарт англи хэл хамгийн өргөн хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, та анги танхимд сурсан зүйлээ өдөр бүр бодит амьдрал дээр ашиглах боломжтой. 
Жил бүр сая сая оюутнууд болон мэргэжилтнүүд Дубай хотыг өөрийн хоёр дахь гэрээ болгон итгэл төгс сонгодог. Үүний шалтгаан юу вэ?

Дубайд амьдрахын хэд хэдэн тодорхой давуу талууд бий:

  • Бусад томоохон хотуудтай харьцуулахад амьдрах өртөг харьцангуй хямд.
  • Визний хурдан процесс: Оюутны визний боловсруулалт ихэвчлэн ажлын 15 хоногоос хэтрэхгүй хугацаанд гардаг.
  • Татварын хөнгөлөлт: Оршин суух виз эзэмшигчдэд хувь хүний орлогын албан татвар ногдуулдаггүй.

Оюутны хот
Энэхүү Эмиратын нийслэл нь олон соёлын хайлсан тогоо (melting pot) гэдэг үгний бодит тодорхойлолт бөгөөд хүн амын 85 гаруй хувийг гадаадын иргэд бүрдүүлдэг. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс болон соёлууд хоорондоо уусан нэгдсэн жинхэнэ космополитан хот юм. Дубай нь 200 гаруй үндэстнийг хүлээн авдаг Ойрхи Дорнодын хот хэдий ч нутгийн иргэд болон гадаадынхан бүгд хоорондоо Англи хэлийг үндсэн хэл болгон харилцдаг. Аливаа хэлийг сурахад хамгийн шилдэг багш бол практик дадлага байдаг. Ихэнх хүмүүс нь яг тантай ижил нөхцөл байдлыг туулж ирсэн тийм орчноос илүү англиар ярих дадлага хийхэд тохиромжтой газар гэж үгүй.

Орчин үеийн дэд бүтэц
Та гадны том хотод долоо хоног эсвэл бүтэн жилээр ч хамаагүй амьдрахаар очиход эхэндээ айдастай байж болно. Аз болоход, Дубай бол гэрээ цоожлолгүй үлдээсэн ч санаа зовох шаардлагагүй тийм л аюулгүй газар гэдгийг энд амьдардаг хүмүүс өөрсдөө хэлэх болно. 
Жил бүр тус хотын аюулгүй байдлын иж бүрэн арга хэмжээнүүд нь гэмт хэргийн түвшинг хамгийн багад барьж, аюулгүй байдлын үнэлгээгээр өндөр байр суурь эзэлдэг. Та өдрийн цагаар хичээлдээ алхаж байхдаа ч, эсвэл шөнө дунд метроны буудлаас гарч явахдаа ч том хотуудад тохиолддог ердийн гэмт хэргийн аюул заналхийллээс бүрэн ангид байж чадна.
Түүнчлэн хотын дотор шилжиж хөдлөхөд маш хялбар. Дубайн метроны систем маш тохиромжтой бөгөөд галт тэрэгнүүд ойролцоогоор 2 минут тутамд ирдэг. Энэ нь таныг галт тэрэгний араас гүйх биш, харин галт тэрэгнүүд таныг хүлээж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дээрээс нь олон нийтийн бүх талбай цэвэр цэмцгэр, өндөр хамгаалалттай байдаг.

Бизнесийн төв
Хэрэв таны англи хэл сурах зорилго тань карьертай холбоотой бол Дубайгаас илүү тохиромжтой суралцах газар гэж үгүй.
Тогтвортой хөгжиж буй эдийн засагтай Дубай хот нь Барууны болон Дорнын зах зээлд хоёуланд нь гол тоглогч юм. Африк, Ази, Европын дунд орших газар зүйн байршил нь түүнийг олон улсын бизнес, худалдааны чухал зангилаа болгодог.
Тус хот нь ажлын байрны өргөн боломжтой, тасралтгүй өсөн нэмэгдэж буй үндэстэн дамнасан компаниудаар дүүрэн боломжуудын талбар юм. Жүмейра (Jumeirah) наран шарлагын эргээр алхангаа, эсвэл Rails gaming cafe-д бильярд тоглож байхдаа шинэ танилын хүрээ (networking) үүсгэж байна гээд төсөөлөөд үз дээ.

Яагаад заавал EC English гэж?
Дубайд англи хэл сурна гэдэг бол утгаараа маш том аялал юм. Та яагаад энэ аяллыг бидэнтэй хамт хийх ёстой вэ гэвэл: Англи хэл сурах гэдэг нь зөвхөн үйл үгний цагуудыг цээжлэхээс илүү зүйл юм; энэ нь харилцан яриа өрнүүлэх, холбоо тогтоох, улмаар өөрийн ирээдүйг бүтээх тухай асуудал юм.

Дэлхийн хэмжээний боловсролын сүлжээний хамгийн сүүлийн үеийн өргөтгөл болох EC Dubai нь англи хэлээр ярьдаггүй оронд нээгдсэн анхны сургууль юм. Энэ нь эхэндээ зөрчилтэй мэт сонсогдож магадгүй ч учир нь юундаа байна вэ гэвэл:

EC Dubai-д таны анхны түвшин ямар байхаас үл хамааран таныг үргэлж дэмжих болно. Та дөнгөж сурч эхэлж байгаа эсвэл гүнзгийрүүлсэн түвшний чөлөөтэй яриаг зорьж байгаа эсэхээс үл хамааран таны зорилго, амьдралын хэв маягт тохирсон англи хэлний өргөн сонголттой курсуудыг санал болгоно. Өдөр тутмын харилцан ярианаас эхлээд карьерын харилцаа хүртэл англи хэлний хичээлүүд танд амьдрал дээр бодитоор хэрэгжих хэлний чадварыг эзэмшихэд тусална. Та ангидаа болон өдөр тутмын амьдралдаа өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, бичих чадвараа сайжруулан, англи хэлний ерөнхий чадвараа утга учиртай арга замаар бэхжүүлэх болно.


Чадварлаг, тууштай багийн хамтын хүчин чармайлтын ачаар бид жил бүр 120 гаруй орны 40,000 гаруй оюутнуудад дээд зэргийн чанартай англи хэлний боловсрол, туршлагыг хүргэдэг. Дэлхийд танигдсан нэр хүндтэй англи хэлний сургуулийн хувьд зөвхөн хичээл заахаас гадна хувь хүний өсөлт хөгжилт, соёлын солилцоо болон бүх салбарт ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүлэхийг зорьдог.

Манлайлах, шинийг санаачлах, тоглоомын дүрмийг өөрчлөх гэсэн тэмүүлэл нь олон жилийн туршид амжилттай ажилласан туршлага болон дэлхийн хэмжээний магадлан итгэмжлэлийг авчирсан юм. АНЭУ-д нээгдсэн шинэ сургуулиараа дамжуулан Бизнес, Маркетинг, Менежментийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатуудыг санал болгож, карьерын боловсрол руу илүү гүнзгий нэвтэрч байна.

Англи хэлний сайн чадвар нь өнөөгийн дэлхийн зах зээлд шалгарч үлдэх гол түлхүүр юм. Та CV-гээ сайжруулах, мэргэжлээ солих, эсвэл одоогийн албан тушаалдаа илүү өндөр амжилт гаргахыг зорьж байгаа эсэхээс үл хамааран EC Dubai нь таныг өсөж хөгжихөд туслах хамгийн тохиромжтой газар юм. 

EC Dubai Study & Work хөтөлбөрийн урамшуулал 
EC Dubai Study & Work хөтөлбөрт бүртгүүлээд Дубайд англи хэл сурахын зэрэгцээ ажлын ярилцлагад орох боломжоо нээгээрэй. Багцад 20 хичээл/7 хоногийн сургалт, 2 долоо хоногийн байр, нисэх буудлын тосох үйлчилгээ, Job Club, баталгаат ажлын ярилцлага багтсан бөгөөд 2026 оны 8-р сарын 31-ний дотор бүртгүүлсэн оюутнууд 2027 онд сургалтаа эхлэх тохиолдолд Дубайн алдарт Desert Safari аяллыг ҮНЭГҮЙ авах урамшуулалтай.

Та Дубайд хэлээ сайжруулангаа ажиллах хөтөлбөрийн талаар зөвлөгөө авах цаг авах бол доорх холбоосоор орно уу!
☎7000-0553





 

Дээшлэх