Applied Science гэж юу вэ? Яагаад бусад шинжлэх ухааны мэргэжлээс ялгаатай вэ?

21 July, 2026
Их сургуульд ямар мэргэжлээр суралцахаа сонгох үед Applied Science (Хэрэглээний шинжлэх ухаан) болон Science (Суурь шинжлэх ухаан) гэсэн хоёр ойлголттой олон хүн таардаг. Нэр нь төстэй мэт боловч сургалтын арга барил, эзэмших ур чадвар, төгсөөд ажиллах боломжийн хувьд ихээхэн ялгаатай. Хэрэв та онолын мэдлэгээс гадна бодит ажил дээр шууд ашиглах чадвар эзэмшихийг хүсэж байвал Applied Science нь таны хувьд зөв сонголт байж болох юм.
Хэрэглээний шинжлэх ухаан буюу (Applied Science) гэж юу вэ?
Applied Science нь шинжлэх ухааны онолыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалтын чиглэл юм. Харин суурь шинжлэх ухааны хөтөлбөрүүд нь судалгаа, шинэ мэдлэг бүтээхэд илүү төвлөрдөг.
Өөрөөр хэлбэл Applied Science нь суралцагчдыг зөвхөн мэдлэгтэй төгсгөхөөс гадна тухайн мэдлэгээ үйлдвэрлэл, эрүүл мэнд, технологи зэрэг салбарт шууд ашиглах чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэдэг.
Applied Science-ийн онцлог
1. Практик ур чадварыг түлхүү хөгжүүлдэг
Applied Science-ийн хөтөлбөрүүд онолын хичээлээс гадна лаборатори, дадлага, бодит төсөл дээр ажиллах боломжийг өргөнөөр олгодог.
Ингэснээр оюутнууд:
  • Мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглаж сурна.
  • Ажлын байранд шаардлагатай ур чадвараа хөгжүүлнэ.
  • Төгсөөд шууд ажиллах боломжтой туршлагатай болно.
2. Лаборатори болон хээрийн дадлага ихтэй
Энэ чиглэлээр суралцах хугацаанд оюутнууд бодит орчинд ажиллаж сурах боломжтой.
Жишээлбэл:
  • Medical Laboratory Science чиглэлээр оношилгооны шинжилгээ хийж сурна.
  • Biotechnology чиглэлээр ДНХ-ийн шинжилгээ, микробиологийн аргачлалуудыг эзэмшинэ.
  • Environmental Science чиглэлээр байгаль орчны судалгаа, дээж цуглуулах, өгөгдөл боловсруулах чадвар эзэмшинэ.
3. Олон салбарын мэдлэгийг нэгтгэдэг
Applied Science нь зөвхөн нэг салбарт төвлөрдөггүй. Биологи, хими, инженерчлэл, мэдээллийн технологи, дата шинжилгээ зэрэг олон чиглэлийн мэдлэгийг нэгтгэн ашиглаж, бодит асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг. Иймээс төгсөгчид олон төрлийн салбарт ажиллах боломжтой байдаг.
4. Инноваци болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг
Applied Science-ийн сургалт нь зөвхөн онол сурахаас илүүтэйгээр:
  • Бодит кейс дээр ажиллах
  • Судалгаа хийх
  • Дадлага хийх
  • Үйлдвэрлэлтэй хамтарсан төслүүдэд оролцох зэрэг арга барилаар асуудлыг шинэлэг байдлаар шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг.
Applied Science-р сурахын давуу тал
Applied Science төгсөгчид дараах салбаруудад эрэлттэй байдаг.
  • Эрүүл мэнд
  • Инженерчлэл
  • Мэдээллийн технологи
  • Байгаль орчин
  • Үйлдвэрлэл
  • Биотехнологи
Түгээмэл ажлын байр:
  • Medical Laboratory Technician
  • Engineering Technologist
  • Computer Systems Analyst
  • Environmental Consultant
Салбарын хэрэгцээнд нийцсэн сургалт
Ихэнх Applied Science хөтөлбөрүүд:
  • Үйлдвэрлэлтэй хамтарсан сургалт
  • Internship
  • Professional Certification
  • Байгууллагын дадлага зэрэг боломжуудыг санал болгодог. Энэ нь төгсөөд ажилд орох,  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг.
Онол ба практикийг хослуулдаг
Applied Science-ийн хамгийн том давуу тал нь сурсан зүйлээ бодит нөхцөлд ашиглаж сурах боломж юм. Кейс судалгаа, симуляци, дадлага, төслүүдээр дамжуулан суралцагчид бодит асуудлыг шийдвэрлэх туршлага хуримтлуулдаг.

Хэрэглээний шинжлэх ухаан VS Суурь шинжлэх ухаан

Харьцуулах үзүүлэлт Хэрэглээний шинжлэх ухаан Суурь шинжлэх ухаан (Pure Science)
Сургалтын хөтөлбөр Практик сургалт, салбарын ур чадвар, шууд ажилд ороход бэлтгэдэг. Онолын мэдлэг, суурь зарчмууд, судалгааны ажилд бэлтгэдэг.
Карьерын замнал Эрүүл мэнд, инженерчлэл, технологийн салбарт практик асуудал шийдвэрлэх. Судалгааны үүрэг гүйцэтгэх, онолын мэдлэгийг өргөжүүлэх.
Судалгаа ба хэрэглээ Онолын мэдлэгийг ашиглан шинэ технологи, эмчилгээ зэрэг практик шийдэл гаргах. Шууд практик зорилгогүйгээр суурь зарчмуудыг судалж, мэдлэгийг тэлэх.
Хэрэглээний шинжлэх ухаан VS Инженерчлэл болон Техникийн хөтөлбөрүүд
  • Сургалтын хөтөлбөр: Хэрэглээний шинжлэх ухаан нь практик хэрэгжилтэд илүү чиглэдэг бол инженерчлэлийн хөтөлбөрүүд нь гүнзгийрүүлсэн математик, онолын ойлголтууд болон шинэ шийдэл, загвар гаргах (дизайн) тал дээр төвлөрдөг.
  • Карьерын замнал: Хэрэглээний шинжлэх ухааны төгсөгчид лабораторийн техникч, чанарын хяналтын шинжээч зэргээр ажиллаж, шинжлэх ухааны зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхэд анхаардаг. Харин инженерүүд барилга, үйлдвэрлэл, технологийн салбарт механик, барилга, цахилгаан эсвэл програм хангамжийн инженерээр ажиллаж, шинэ системийг зохион бүтээх, хөгжүүлэхэд анхаардаг.

Хэрэглээний шинжлэх ухаан VS Либерал арт (Хүмүүнлэгийн ухаан) 

  • Сургалтын хөтөлбөр: Хэрэглээний шинжлэх ухаан нь техникийн салбарт шууд ажиллах тусгай ур чадварыг олгодог бол либерал арт нь хүмүүнлэг, нийгэм, байгалийн шинжлэх ухааны өргөн хүрээний боловсрол олгож, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадварт төвлөрдөг.
  • Карьерын замнал: Хэрэглээний шинжлэх ухаан тодорхой техникийн үүрэг хариуцлага руу хөтөлдөг бол либерал арт нь уян хатан бөгөөд боловсрол, медиа, төрийн алба, бизнес зэрэг салбарт хөрвөх боломж олгодог.
  • Эмпирик (Туршилтын) VS Техникийн ур чадвар: Хэрэглээний шинжлэх ухаан нь тусгай тоног төхөөрөмж ажиллуулах зэрэг хэмжиж болохуйц техникийн ур чадварыг чухалчилдаг. Харин либерал арт ба нийгмийн шинжлэх ухаан нь хүний зан үйл, нийгмийн чиг хандлагыг ойлгоход чиглэсэн шүүмжлэлт сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх зэрэг хөрвөх чадвартай эмпирик ур чадварт төвлөрдөг байна.

Дэлхийн хамгийн аз жаргалтай, боловсролын чанараараа тэргүүлэгч орнуудын нэг болох Финланд улсад Applied Science чиглэлээр суралцаж, олон улсын диплом эзэмшин, цаашлаад ажиллаж, амьдрах боломжоо эхлүүлэхийг хүсэж байвал доорх холбоосоор зөвлөгөөний цагаа захиалаарай.

☎7000-0553, 9110-0553

 
Дээшлэх