Өнгөрсөн долоо хоногт Швейцарь улсад зохион байгуулагдсан "BHMS Global partner Summit 2026" уулзалт нь дэлхийн хэмжээний түншлэл боловсролын салбарт ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дахин нотолсон үйл явдал боллоо.
Тус нэр хүндтэй хуралд Монгол улсаас "Easy go" агентлагийн хамт олон албан ёсоор уригдан оролцож, BHMS сургуулийн зүгээс олгодог хамгийн дээд зэргийн үнэлгээ болох "Хамгийн итгэлтэй түнш байгууллага" (Most Trusted Partner Award) шагналын эзэн боллоо!
BHMS гэж ямар сургууль вэ, яагаад дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг вэ?
BHMS (Business and Hotel Management School) нь Швейцарийн зүрхэн хэсэг болох Lucerne болон бизнесийн гол төв Zurich хотуудад кампустай, зочлох үйлчилгээ болон бизнесийн удирдлагын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч сургууль юм.
Сургуулиудын чансааг тогтоодог олон улсын "QS World University Rankings 2026" жагсаалтаар BHMS нь Зочлох үйлчилгээ, амралт аялал жуулчлалын менежментийн чиглэлээр дэлхийд 12 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Тус сургууль ийнхүү дэлхийн мянга мянган их сургуулиудаас тасралтгүй дээгүүр жагсах болсон шалтгаан нь Швейцарийн уламжлалт нарийн чанд, практик сургалтын арга барилыг орчин үеийн бизнестэй холбож чадсанд оршдог байна.
(1).png)
Ажил олгогчдын нэр хүндээр дэлхийд 7-д жагссан
BHMS сургуулийн дипломын үнэ цэнийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт бол тэд "QS 2026" чансааны Ажил олгогчдын үнэлгээгээр дэлхийд 7 дугаар байранд орсон явдал юм. Энэ нь дэлхийн хэмжээний топ компаниуд, зочид буудлын сүлжээнүүд болон корпорациуд BHMS-ийн төгсөгчдийг хамгийн өндрөөр үнэлж, шууд ажлын байраар хангахад бэлэн байдгийг илтгэнэ.
Оюутнууд суралцах хугацаандаа онолын мэдлэг авахаас гадна, Швейцарь болон олон улсын томоохон байгууллагуудад цалинтай дадлага хийдэг. Энэхүү практик суурь нь тэднийг сургуулиа төгсөх үед ямар ч ажлын байранд шууд хөрвөн ажиллах чадвартай, бэлтгэгдсэн мэргэжилтэн болгодог байна.
.png)
Төгсөгчдийн амжилт болон стартап бизнесийн эхлэл
Бизнесийн боловсрол олгох хөтөлбөрүүд нь зөвхөн сайн ажилтан бэлдэхэд биш, харин ирээдүйн ажил олгогч буюу бизнес эрхлэгчдийг төрүүлэхэд чиглэдэг. Үүний тод жишээ бол тус сургуулийн Глобал бизнесийн менежмент хөтөлбөрийг 2023 онд төгссөн Нив Ицхак (Niv Itzhak) юм. Тэрээр сургуулиас олж авсан эмх цэгц, сахилга бат болон стресс удирдах чадвартаа түшиглэн өдгөө Карибын тэнгисийн орнуудад амжилттай үйл ажиллагаа явуулж буй "CaribbX" дижитал платформыг үүсгэн байгуулан ажиллаж байна. Энэ мэтчилэн сургуулиа төгсөөд өөрсдийн стартап болон олон улсын хувийн бизнесээ амжилттай эхлүүлсэн олон зуун төгсөгчдийн түүх BHMS-ийг сонгох хамгийн том шалтгаан болдог.
Summit-н шинэ мэдээ: Swiss Culinary Academy
BHMS Summit 2026 уулзалтын үеэр сургуулийн зүгээс нэгэн томоохон шинэчлэлийг зарласан нь хоол урлалийн салбарт цоо шинэ стандарт тогтоох "Swiss Culinary Academy"-ийн нээлт байлаа. Мөн бизнесийн гол зангилаа Zurich хот дахь шинэ кампусаа албан ёсоор танилцуулж, сургалтын орчин, хөтөлбөрүүдээ улам бүр өргөжүүлсэн байна.
(1).png)
Европын хамгийн тогтвортой, амьдралын чанараараа дэлхийд нэгдүгээрт жагсдаг Швейцарь улсад суралцаж, ирээдүйн баталгаатай карьераа бүтээх алхмыг та одооноос төлөвлөх боломжтой. Сургуулийн албан ёсны "Хамгийн итгэлтэй түнш"-ээр шалгарсан "Easy go" агентлаг танд сургууль сонголт, бүртгэл болон визний бүх шатанд мэргэжлийн, найдвартай зөвлөгөөг өгөх болно.

☎7000-0553, 9110-1958, 9110-0989