"U.S. News & World Report"-оос тодруулдаг 2026 оны дэлхийн шилдэг улсуудын чансааг Швейцарь улс дахин тэргүүллээ!
Амьдралын чанар, эдийн засгийн тогтвортой байдал, засаглал, хөгжлийн боломжоороо ийнхүү дэлхийд №1-д жагссан нь олон улсын хувьд томоохон мэдээ байсан ч, тус улсад суралцаж буй BHMS (Business and Hotel Management School)-ийн оюутнуудын хувьд энэ гайхах зүйл биш юм. Учир нь тэд энэхүү дэлхийн жишиг орчинд өдөр бүр суралцаж, амьдарч, ирээдүйн карьераа бүтээж байна.
1. Дэлхийн жишгийг тодорхойлогч улс
Швейцарь улс засаглал болон эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийг тэргүүлж, хөгжих боломж, соёл урлагаараа хоёрдугаар байранд, харин эрүүл мэндийн системээрээ дэлхийд дөрөвдүгээрт оржээ. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр хамгийн өндөрт тооцогддог төдийгүй Европын хамгийн бага ажилгүйдлийн түвшинтэй тус улсын тогтвортой байдал нь бизнесийн болон зочлох үйлчилгээний чиглэлээр суралцаж буй оюутнуудад асар том давуу тал болдог.
2. Хоёр өөр хот, нэг хамт олон
BHMS нь оюутнууддаа Швейцарийн бизнесийн болон соёлын өөр өөр өнгө төрхийг мэдрүүлэх үүднээс хоёр кампустай үйл ажиллагаа явуулдаг.
- (Lucerne) кампус: Швейцарийн хамгийн алдартай, үзэсгэлэнт аялал жуулчлалын бүсэд байрладаг бөгөөд оюутнуудад илүү төвлөрөхийг нь дэмжсэн сургалтын орчныг бүрдүүлдэг.
- (Zurich) кампус: Тус улсын хамгийн том, олон улсын бизнесийн төв хотод байрлаж, оюутнуудад бодит бизнесийн орчинтой шууд танилцах боломжийг олгодог.
Байр сууцны зөвлөгөө, оюутныг дэмжих тусгай хөтөлбөрүүдийн тусламжтайгаар оюутнууд нэгдсэн хөтөлбөрийн дор Швейцарийн мэргэжлийн амьдралын хоёр өөр өнцгийг тэнцвэртэйгээр мэдэрч чаддаг байна.
3. Амжилттай төгсөгчид
BHMS-ийн боловсролын чанарыг илэрхийлэх хамгийн том үзүүлэлт бол яах аргагүй төгсөгчдийнх нь гаргасан амжилт юм.
"Эмх цэгц, сахилга бат, үйлчлүүлэгч төвтэй сэтгэлгээ болон стрессийг удирдах чадварыг би BHMS-ээс сурсан. Сургуульд тавигдсан миний мэргэжлийн суурь өнөөдөр ч карьерын маань өдөр тутмын алхам бүрийг чиглүүлж байна."
Тус сургуулийн "Глобал бизнесийн менежмент" хөтөлбөрийг 2023 онд төгссөн Нив Ицхак (Niv Itzhak) ийнхүү ярьжээ. Тэрээр өдгөө Карибын тэнгисийн орнуудад амжилттай үйл ажиллагаа явуулж буй дижитал платформ болох CaribbX-ийг үүсгэн байгуулан ажиллаж байна. Түүний түүх бол BHMS-ийн бэлтгэн гаргадаг практик чадвартай, дэлхийн хэмжээнд сэтгэдэг, манлайлахад бэлэн мэргэжилтнүүдийн ердөө нэгхэн жишээ юм.
.png)
Хэрвээ та Дэлхийн №1 Швейцарь улсын BHMS их сургуульд доорх мэргэжилээр суралцах хүсэлтэй бол доорх холбоосоор орж бидэнтэй холбогдоорой.
1. Бакалаврын хөтөлбөрүүд (Undergraduate Programmes)
- BA in Hotel & Hospitality Management (Зочид буудал, зочлох үйлчилгээний менежмент)
- BA in Global Business Management (Глобал бизнесийн менежмент)
- BA in Culinary Management (Хоол урлалын менежмент)
2. Магистрын хөтөлбөрүүд (Postgraduate / Master's Programmes)
- MSc in Global Business Management (Глобал бизнесийн менежмент)
- MSc in International Hospitality Business Management (Олон улсын зочлох үйлчилгээний бизнесийн менежмент)
- MSc in International Tourism Management (Олон улсын аялал жуулчлалын менежмент)
- MSc in Culinary Entrepreneurship (Кулинарийн бизнес эрхлэлт)
- MSc Business, Banking and Finance (Бизнес, банк, санхүүгийн менежмент)
- MSc Business, Sports and Events Management (Бизнес, спорт болон эвент менежмент)
- MSc Business and Airline Management (Бизнес болон агаарын тээвэр, авиацийн менежмент)
- MSc Wine and Beverage Business Management (Дарс, ундааны бизнесийн менежмент)
- MBA (Master of Business Administration) - Дараах чиглэлүүдээр нарийвчлан суралцах боломжтой:
- Дижитал маркетинг, борлуулалт
- Люкс брэндийн менежмент
- Кибер аюулгүй байдал ба Биг дата менежмент
- Стартап бизнесийн стратеги
- Аялал жуулчлалын дижитал шилжилт
3. Диплом болон Сертификатын хөтөлбөрүүд (Short-term & Diploma)
Мэргэжлээ солих эсвэл богино хугацаанд нарийн мэргэжил эзэмших хүсэлтэй хүмүүст зориулсан хөтөлбөрүүд:
- Postgraduate Diploma (PGD) in Business & Hospitality (Бизнес, зочлох үйлчилгээний магистрын өмнөх диплом)
- Graduate Certificate (Олон улсын зочлох үйлчилгээний шилжилтийн сертификат)
- Culinary Operations & Pastry Certificates (Хоол хийх урлаг, нарийн боов, шоколад урлалын нарийн мэргэжлийн богино хугацааны сертификатууд)

☎7000-0553, 9110-1958, 9110-0989