Дэлхийн хамгийн аз жаргалтай, хамгийн аюулгүй улс гэгддэг Финланд руу сурахаар явах нь олон залуусын мөрөөдөл байдаг. Easy Go агентлаг Финландын нэр хүндтэй хэрэглээний шинжлэх ухааны сургуулиудын нэг болох Karelia University of Applied Sciences (Karelia UAS)-аар мартагдашгүй кампус тур аялал хийлээ.
.png)
Karelia UAS гэж ямар сургууль вэ?
Karelia UAS нь Финландын үзэсгэлэнт (Joensuu) жижиг хотод байрладаг бөгөөд хотын төвтэй маш ойрхон, хоёр том кампуст үйл ажиллагаа явуулдаг. Төгсөгчдийнхөө сэтгэл ханамжийн үзүүлэлтээр Финландад 5-р байранд жагссан, маш нэр хүндтэй сургууль ажээ. Тус сургууль нь 7 үндсэн чиглэлээр бакалавр болон магистрын 23 хөтөлбөр санал болгодог бөгөөд үүнд:
- Эрүүл мэнд, нийгмийн халамж
- Бизнес болон Олон улсын бизнес (International Business)
- Инженерчлэл болон Аж үйлдвэрийн менежмент (Industrial Management)
- Ойн аж ахуй (Forestry)
- Мэдээллийн технологи (ICT / Information Processing)
- Медиа болон Зочлох үйлчилгээний менежмент (Hospitality Management)
(1).png)
Яагаад заавал Karelia UAS-ийг сонгох хэрэгтэй вэ?
-
Практикт суурилсан сургалт (Work-Oriented Learning): Энд зүгээр нэг ном цээжилдэггүй. Оюутнууд эхний курсээсээ эхлэн Финландын дотоодын компаниудтай хамтран бодит төсөл, судалгаан дээр ажиллаж, ирээдүйн ажлын байрандаа бэлтгэгддэг.
-
Оюутнуудыг "Түнш" гэж үздэг: Тус сургууль нь оюутнуудыг зөвхөн суралцагч биш, сургуулийн хөгжилд хувь нэмэр оруулах түнш гэж хардаг бөгөөд хакатон, элчин сайдын хөтөлбөрүүдээр дамжуулан тэдний дуу хоолойг бодлогын түвшинд сонсдог.
-
Орчин үеийн Wärtsilä кампус: Wärtsilä кампус нь үнэхээр тохилог, хамгийн сүүлийн үеийн Creo 3D модельчлол, лазер зүсэгч, гагнуурын робот цех (Welding Robot cell) болон ухаалаг үйлдвэрлэлийн (Smart production) дэвшилтэт технологияар тоноглогдсон, сурч боловсроход төгс орчин бүрдүүлжээ.
-
Тэтгэлэгт хөтөлбөрүүд: Сургалтын төлбөртэй олон улсын оюутнуудад зориулж сурлагын амжилт болон Финланд хэлний мэдлэгийн түвшнээс хамаарсан өгөөжтэй тэтгэлгүүдийг санал болгодог.
(1).png)
Төгсөөд Финланд улсад ажиллаж амьдрах нь:
Финландад англи хэлээр сургуулиа төгсөөд шууд хоёр жилийн ажлын виз авч болох ч, яг үнэндээ тус улсад урт хугацаанд үлдэж, мэргэжлээрээ сайн ажилд орж, цаашлаад иргэншил авахыг хүсэж байвал Финланд хэл сурах нь хамгийн чухал. Кампус аяллын үеэр бид Karelia UAS сургууль олон улсын оюутнуудаа Финланд хэлээ сурахад нь хэрхэн дэмждэгийг онцгойлон сонирхлоо:
- Хөтөлбөрт багтсан хэлний хичээлүүд: Тус сургууль олон улсын оюутнууддаа анхан шатнаас эхлээд ахисан түвшин хүртэлх Финланд хэлний хичээлийг үндсэн сургалтын хөтөлбөрт нь үнэ төлбөргүй суулгаж өгдөг.
- Финланд хэл сурвал тэтгэлэг авна: Karelia UAS-ийн тэтгэлэгт систем маш сонирхолтой. Хэрэв та Финланд хэлний түвшнээ ахиулж, улсын хэмжээний шалгалтад (YKI тест) тэнцвэл сургуулийн зүгээс сургалтын төлбөрийг тань маш өндөр хувиар хөнгөлөх эсвэл буцаан олгох тэтгэлэг өгдөг. Энэ нь хэл сурах маш том хөшүүрэг болдог аж.
- Ажилд орох боломж 2 дахин нэмэгдэнэ: Инженер, IT, Бизнесийн чиглэлээр Финландад англи хэлээр ажиллаж болох ч, Финланд хэлний анхан шатны (A2/B1) мэдлэгтэй байхад л дотоодын компаниуд таныг бусад гадаад оюутнуудаас илүүд үзэж, дадлагаар шууд авдаг. Харин Физиотерапи, сувилагч зэрэг эрүүл мэндийн салбарынханд хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай.
Гэр бүл, хүүхдүүдэд олгодог Финланд улсын давуу тал
Финланд улс олон улсын оюутнуудыг гэр бүл, хүүхдүүдийнхээ хамт ирж сурч, амьдрахыг хамгийн их дэмждэг. Аав, ээж нь Karelia UAS-д мэргэжил эзэмшиж, долоо хоногт 30 цаг хүртэл цагийн ажил хийх хооронд, хамт ирсэн гэр бүлийн гишүүн (эхнэр/нөхөр) нь цагийн хязгаарлалтгүйгээр бүтэн цагаар ажиллаж санхүүгээ дэмжих боломжтой. Хамгийн гайхалтай нь, таны хүүхдүүд дэлхийд тэргүүлэгч Финландын улсын сургуулиудад (1-9-р анги болон ахлах сургууль) 100% үнэ төлбөргүй суралцахаас гадна хичээлийн ном, хэрэгсэл, таблет, халуун хоолоор үнэгүй хангагддаг ба хэл мэдэхгүй хүүхдүүдэд зориулсан 6-12 сарын тусгай хэлний бэлтгэл ангид хамрагддаг.
Энэхүү кампус аяллаар Karelia UAS нь зөвхөн диплом өгөөд зогсохгүй, таныг болон таны гэр бүлийг Европын хамгийн таатай орчинд амьдрах үүд хаалгыг нээж өгдгийг бид нүдээрээ харлаа.
Хэрэв та Karelia University of Applied Sciences-д суралцах, хөтөлбөрүүдийн сонголт, гэр бүлээрээ зорчих визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

☎7000-0553, 9110-1958, 9110-0989