Зун гадагшаа явж хэл сурах нь яагаад хамгийн ухаалаг сонголт вэ?

22 May, 2026
Зуны улирал хаяанд ирж, хүн бүр амралт, зугаалгаа төлөвлөж эхэлдэг. Гэхдээ энэ цаг хугацаа бол ирээдүйн карьер болон хувийн хөгжилдөө хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой үе юм. 
Яагаад заавал зун гэж? Олон улсын хэлний сургуулиудын туршлага болон дата судалгаанд үндэслэсэн хамгийн чухал 4 шалтгааныг хуваалцлаа. 

Хэлээ 24/7 давтах

Зуны улиралд олон улсын хэлний сургуулиуд хичээлээс гадуурх соёлын болон танин мэдэхүйн үйл ажиллагаануудыг хамгийн идэвхтэй зохион байгуулдаг. Энэ хугацаанд та хичээлээ багштайгаа үзчихээд соёлын аялалууд хамрагдаад орчинд нь шууд хэлээ давтан харилцана.
Олон улсын хэлний хүрээлэнгүүдийн судалгаагаар, гадаадад суралцаж буй оюутнуудын 80% нь ярианы чөлөөтэй байдал (fluency), 76.7% нь зөв дуудлага, харин 70% нь үгийн сангаа уламжлалт аргаар сурснаас 3 дахин хурдан сайжруулж чадсанаа баталжээ. Түүнчлэн, оюутнууд эх хэлнээсээ орчуулж бодох биш, шууд "англиар сэтгэж" эхэлдэг байна. 

Батлагдсан хурдан ахиц дэвшил 

Олон улсын сургалтын байгууллагуудын дата мэдээллээс харахад зуны улиралд оюутнуудын хэлний түвшин хамгийн хурдан ахидаг байна. EC Student Analytics-ийн датагаар оюутнууд гадаад орчинд суралцахдаа дунджаар 8 долоо хоног тутамд хэлний түвшнээ бүтэн нэг шатаар (level) ахиулдаг байна. Энэхүү хурдацтай өсөлт нь зуны саруудад Европ, Латин Америк, Азиас ирсэн маш олон төрлийн үндэстэн залуус нэг дор цуглардагтай холбоотой.

Улсуудын хэлний бэлтгэл болон онцлог

  1. Филиппин: Азийн англи хэлний гол төв гэгддэг тул маш хямд өртөгтэй, багштайгаа 1:1 харилцах ганцаарчилсан эрчимжүүлсэн сургалттай хослуулах давуу талтай. 
  2. Ирланд: Европын хамгийн найрсаг ард түмэнтэй энэ улсад хэл сурахын зэрэгцээ ажиллаж болох ба соёлын баяр наадмуудад оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийн залуустай танилцдаг. 
  3. Хятад: Дэлхийн хоёрдогч том эдийн засаг болох Хятад улсын Бээжин, Шанхай зэрэг төв хотуудад зуны богино хугацааны хэлний болон бизнесийн соёлын хөтөлбөрүүд маш уян хатан нөхцөлтэйгөөр зарлагддаг.
  4. Малайз: Барууны боловсролыг хямд өртөг, аюулгүй орчинд эзэмших боломжтой бөгөөд Британи, Австралийн шилдэг сургуулиудын албан ёсны салбарт суралцаж болно. 
  5. Шинэ Зеланд: Манай оронд зун болж байхад тэнд өвлийн тааламжтай сэрүүн уур амьсгал угтах бөгөөд халуунаас зугтангаа цанаар гулгаж, аялал хийнгээ хэлээ сайжруулахад хамгийн тохиромжтой. 
  6. Лондон (Их Британи): Зуны задгай концертууд, фестивалиудаас гадна зөвхөн энэ үеэр л хотын түүхэн гудамж, музейгээр аялавал маш гоё улиралуудын нэг байдаг. Англи хэлээ ч яг орчинд нь сурна.
  7. Малта: Газар дундын тэнгисийн наран шарлага, далайн эрэг, түүхэн дурсгалт газрууд ихтэй ба залуусын идэвхтэй амьдралтай. Европын улс дундаас хэл сурахад хамгийн төсөвт хэмнэлттэй сонголтуудын нэг юм. 

Таны цагт тохирсон уян хатан элсэлтүүд

Зун бол их, дээд сургуулийн амралт эхэлж, ажлын ачаалал ч харьцангуй багасдаг үе тул төлөвлөхөд хамгийн хялбар байдаг. Олон улсын курсууд маш уян хатан бүтэцтэй:

  • Хэзээ ч эхэлж болно: Долоо хоног бүр шинэ элсэлт авдаг.

  • Суралцах хугацаа: 1 долоо хоногоос 1 жил хүртэл өөрийн боломжоор сонгох боломжтой.

  • Насны ангилал:

 Хүүхэд, өсвөр үе (8-17 нас): Зуны кемпийн хөтөлбөрүүд

Насанд хүрэгчид: Ерөнхий англи хэл, Бизнесийн хэл, эсвэл IELTS/TOEFL-ийн шалгалтад бэлдэх тусгай эрчимжүүлсэн ангиуд. 

Гэр бүлээрээ: Эцэг эх, хүүхэд хамтдаа сурч, аялах гэр бүлийн хөтөлбөрүүд 

Та энэ зун боловсролдоо хөрөнгө оруулах бол бидэнтэй холбогдож мэргэжилийн зөвлөгөө аваарай!

Та зөвлөгөө авах бол: 


☎7000-0553, 9110-1958, 9110-0989

 
 
 
Дээшлэх