Филиппин улсын хойд зүгт, Кордильера уулын дунд нарс модон дунд орших сэрүүн, манантай нэгэн хот бий. Энэ бол "Умардын боловсролын төв" гэгддэг Багио (Baguio) хот юм. Багио хот нь далайн түвшнээс дээш 1500 гаруй метрийн өндөрт оршдог.
Ази дахь Америкийн соёл
Багио хот нь Америкийн колоничлолын үед Ази дахь цорын ганц "уулын амралт" (hill station) байсан түүхтэй. Үүний үр дүнд хотын иргэд англи хэлийг өдөр тутмын харилцаа, ажил хэрэг, үйлчилгээний салбарт үндсэн хэл мэт ашигладаг болсон. Энэ нь оюутнуудад хичээлээс гадуур англи хэлээр дадлага хийх хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлдэг.
Төвлөрөхөд хамгийн тохиромжтой "Сэрүүн" уур амьсгал
Үнэнийг хэлэхэд, гадаа 30°C градус давж, агаар бүгчим байхад хичээл дээрээ төвлөрнө гэдэг хэцүү. Манила болон Себу хотын халуунаас болоод амархан нозоордог бол, Багиод агаар тогтмол 18°C градус байдаг. Энэхүү сэрүүн уур амьсгал нь таныг, хичээлдээ удаан төвлөрөхөд туслах ба таны бүтээмжийг өсгөдөг. Мөн хичээлийн дараа нарс модон дундуур алхаж, тархиа амраах орчин бас энд л бий.
Их сургуулиуд төвлөрсөн хот - Чанартай багш нар
Багио бол Филиппиний шилдэг их сургуулиуд төвлөрсөн оюутны хот юм. Энэ нь хэлний төвүүд болон сургалтын чанарт шууд нөлөөлдөг. Хэлний сургуулиудын багш нар нь шилдэг их дээд сургууль төгссөн, англи хэлний цэвэр дуудлагатай, заах арга зүй сайтай залуусыг багшаар ажиллуулдаг. Мөн сургалт нь эрчимчүүлсэн байдаг ба англи хэлийг богино хугацаанд өндөр үр дүн гаргах “Спарта” сургалтын арга барил ашиглан заадаг.
Хичээлээс гадуурх амралт: Стресс тайлах газрууд
Багиогийн эргэн тойронд сонирхолтой газрууд маш их:
-
Хотын дотор: Camp John Hay, Mines View Park, Burnham Park болон BenCab музей зэрэг түүхэн ба орчин үеийн газрууд бий. Мөн "Instagrammable" буюу зураг авахуулахад нэн тохиромжтой кафе, ресторанууд алхам тутамд таарна.
-
Хотын ойролцоо (20-30 минут): Ла Тринидад руу явж гүзээлзгэнэ түүж, Mt. Yangbew ууланд авирч болно.
-
Далайн эрэг (1.5-2 цаг): Хэрэв та далайд сэлж, серфинг хийхийг хүсвэл Ла Юнион (La Union) мужийн Сан Хуан эрэг рүү маш амархан хүрчихнэ.
Дүгнэлт: Филиппиний Багио хотод Спарта аргаар англи хэл сурцгаая!
Багио хот дахь хэлний бэлтгэлийн сургуулиуд:
-
BECI - Багио хотод 3 кампустай ба та өөрт тохирох салбартаа суралцах боломжтой.
-
Pines Academy - Багио хотод 2 кампустай ба та өөрт тохирох салбартаа суралцах боломжтой.
-
JIC - Багио хотод 2 кампустай ба та өөрт тохирох салбартаа суралцах боломжтой.
-
A&J Academy - Багио хотод 2 кампустай ба та өөрт тохирох салбартаа суралцах боломжтой.
