Гэхдээ англи хэл сурахын тулд заавал гадаад руу явах ёстой юу?
Олон хүний дунд “Хэл суръя гэвэл заавал тухайн оронд нь очих хэрэгтэй” гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Мэдээж тухайн хэлний орчинд амьдрах нь давуу талтай ч хүн бүрд тийм боломж, цаг зав, санхүүгийн нөөц байдаггүй. Харин орчин үед зөв систем, чадварлаг багш, тууштай хичээл зүтгэл байхад заавал гадагшаа явалгүйгээр, байгаа газраасаа хэлээ бодитой сайжруулах боломжтой.
Онлайн сургалт яагаад үр дүнтэй байдаг вэ?
Онлайн сургалтын хамгийн том давуу тал бол уян хатан байдал. Та заавал замд цаг алдахгүй, тодорхой нэг байршилд очих шаардлагагүй. Өөрийн ажил, сургууль, амьдралын хэмнэлдээ тохируулаад суралцах боломжтой. Ялангуяа завгүй хүмүүсийн хувьд энэ нь маш том давуу тал болдог.
Өглөө ажилдаа явахаасаа өмнө, орой гэртээ ирсний дараа, эсвэл чөлөөтэй үедээ хичээлдээ суух боломжтой учраас “цаг зав гарахгүй байна” гэдэг шалтгаан багасдаг. Хамгийн гол нь англи хэл сурахыг амьдралаасаа тусдаа том ачаалал болгох биш, өдөр тутмын хэмнэлдээ багтааж сурах боломжийг онлайн сургалт өгдөг.
Ганцаарчилсан онлайн хичээл илүү хурдан ахиц гаргадаг.
Ихэнх хүмүүс олон жил англи хэл үзсэн мөртлөө чөлөөтэй ярьж чаддаггүй гол шалтгаан нь ярих дадлага бага байдагтай холбоотой. Групп хичээл дээр нэг багш олон сурагчтай ажилладаг тул таны ярих хугацаа маш хязгаарлагддаг. Заримдаа та нэг хичээл дээр хэдхэн өгүүлбэр хэлээд л дуусах үе ч бий.
Харин ганцаарчилсан онлайн сургалтын үед:
-
Багшийн бүх анхаарал зөвхөн танд төвлөрнө.
-
Хичээлийн минут бүрийг ярих, сонсох, асуулт асуухад зарцуулна.
-
Дуудлага, үгсийн сан, өгүүлбэрийн бүтцийн алдааг багш тухай бүрд нь засаж чиглүүлнэ.
(1).png)