Хүүхдийнхээ зуныг эртнээс төлөвлөх эцэг эхчүүдэд зориулсан “Олон улсын Зуны кемп 2026 нээлттэй өдөрлөг”

07 May, 2026

Сүүлийн жилүүдэд олон улсын зуны кемпийн хөтөлбөрүүд эцэг эхчүүдийн анхаарлыг ихээр татах болсон. Учир нь ийм төрлийн хөтөлбөр нь хүүхдэд зөвхөн аялал биш, харин хэл сурах, шинэ найзуудтай болох, өөр соёлтой танилцах, бие даах чадвараа нэмэгдүүлэх үнэ цэнтэй туршлага болдог. Гэхдээ олон улсын зуны кемп сонгох үед эцэг эхчүүдийн хувьд олон асуулт гардаг.

  • Хүүхдээ аль улс руу явуулах вэ?
  • Аль хөтөлбөр нь хүүхдийн нас, түвшин, зан чанарт тохирох вэ?
  • Нислэгийн зардал хэд болох вэ?
  • Кемпийн төлбөрийг хэрхэн төлөвлөх вэ?
  • Аюулгүй байдал, сургалтын чанар, орчин нөхцөл нь ямар байх вэ?


Эдгээр асуултад нэг дор хариулт өгөх зорилгоор Easy Go, Lend.mn, Airlink.mn хамтран эцэг эхчүүдэд зориулсан “Олон улсын Зуны кемп 2026 нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Нээлттэй өдөрлөгөөр эцэг эхчүүд юу авах вэ?

Энэ удаагийн өдөрлөгөөр хүүхдийн зуны кемп, нислэг болон төлбөрийн нөхцөлтэй холбоотой мэдээллийг нэг дороос авах боломжтой. Easy Go-ийн хамт олон эцэг эхчүүдэд хүүхдийн нас, англи хэлний түвшин, сонирхол болон зорилгод тулгуурлан олон улсын зуны кемпийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Оролцох олон улсын чиглэлүүдэд:

  • Филиппин
  • Хятад
  • Малайз
  • Тайван 

Төлбөрийн нөхцөлийн мэдээллийг Lend.mn-ээс авах боломжтой

Олон улсын зуны кемпэд хүүхдээ хамруулахад эцэг эхчүүдийн хамгийн их анхаардаг зүйлсийн нэг бол төлбөрийн нөхцөл байдаг. Энэ өдөр Lend.mn оролцож, summer camp-ийн төлбөр болон нислэгийн төлбөрийг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр хуваан төлөх боломжийн талаар мэдээлэл өгөх болно. Мөн эцэг эхчүүд өдөрлөгийн үеэр зээлийн эрхээ тодорхойлуулах боломжтой.

Нислэгийн мэдээлэл, онцгой санал Airlink.mn-ээс

Кемп сонгохоос гадна нислэгийн төлөвлөлт нь олон улсын зуны хөтөлбөрийн чухал хэсэг юм. Энэ өдөр Airlink.mn кемпийн чиглэлүүдийн нислэгийн мэдээлэл өгч, өдөрлөгт ирсэн хүмүүст зориулсан онцгой хямд нислэгийн саналыг танилцуулах болно. 

Өдөрлөгийн мэдээлэл

Арга хэмжээ: Олон улсын Зуны кемп 2026 нээлттэй өдөрлөг
Хэзээ: 5 сарын 9
Хаана: Аюуд Тауэр, 13 давхар, 1305 тоот, СБД, 1-р хороо
Утас: 7000-0553, 9010-0553

Хүүхдийнхээ зуны амралтыг илүү үнэ цэнтэй, хөгжлийн боломж дүүрэн байлгахыг хүсэж байвал энэхүү нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, мэргэжлийн зөвлөгөө аваарай.
 

7000-0553, 9110-1958, 9110-0989

 
Дээшлэх