Өвлийн кемп 2026 - Филиппинд өвлийн амралтаараа Англи хэлээ нүдэцгээе

29 September, 2025

Манай компани 2019 оноос хойш 6 дахь жилдээ Англи хэлний эрчимжүүлсэн сургалт болон аяллыг хослуулсан “Winter Camp Easy-go Reds” хөтөлбөрийг зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийн Англи хэлний мэдлэгийг богино хугацаанд эрчимтэй хөгжүүлэхэд чиглэдэг.

🏆Өвлийн кемпийн давуу тал

  • Ерөнхий болон IELTS-ийн түвшинд Англи хэлээ хөгжүүлэх
  • Ганцаарчилсан болон групп хичээл үзнэ 
  • Цаг баримталж сурах
  • Өөртөө итгэлтэй болох
  • Бие даах чадвартай болох
  • Хувийн зохион байгуулалт сайжруулах
  • Гар утасны зохисгүй хэрэглээнээс холдох
  • Гадаад найз нөхөдтэй болох
  • Филиппиний үзэсгэлэнт газруудаар аялах

🎒Сургуулийн сонголтууд

Cebu International Academy - CIA


Байршил: Филиппин улсын Лапу-Лапу хотын Мактан Newtown
Давуу тал: 
  1. Гадаадад суралцах, амьдрах, тухайн орны соёлтой танилцах.
  2. Хүүхдийн насны бүлэгт тохирсон аюулгүй, дэмжих орчин.                    
  3. Зөвхөн хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүд: жил бүр амжилттай зохион байгуулсан баталгаатай туршлагатай. 
  4. 2003 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа, чанартай сургалттай. 
Сургалтын хөтөлбөрийн талаар
  • TESOL сертификаттай багш нар.
  • 4 чадварыг хөгжүүлэх: Унших, Сонсох, Ярих, Бичих - тусгай ганцаарчилсан/групп хичээл.
  • Эрчимжүүлсэн хагас-спарта арга: өдрийн 8 - 10 цаг сургалт.
  • Өдөр бүр 20+ шинэ үг, эссэ бичих дадлага зэрэг нэмэлт хичээл.
  • 7 хоног бүр явцын шалгалт - ахиц хянах, сул талыг тодорхойлох систем.
  • IELTS бэлтгэл (англи хэлний түвшин шаардлагатай).

🏨 Байр ба хоол:

  • 4 одтой зочид буудалд байрлана, өрөөндөө 2 хүүхэд байрлана.

  • Буфет хоол өдрийн 3 удаа, жимс жимсгэнэ, амттан, төрөл бүрийн зууштай - өдөр бүр

📅Хугацаа:

4 долоо хоног
  • Хичээл эхлэх огноо: 2026 оны 1-р сарын 4

  • Хичээл дуусах огноо: 2026 оны 1-р сарын 31

🧒🏻Хамрагдах нас:

  • 9 - 17 

Төлбөр:

  • CIA - 4 долоо хоног - 3,050$
  • Урамшуулал: 150$ /10 сарын 31 хүртэл/   

QQ English Beach Front Campus


Байршил:
Филиппин улсын Лапу-Лапу хотын Мактан Newtown
Давуу тал:

  1. Тайван, төвлөрөх боломжтой орчин, хувийн далайн эрэгтэй тул хүүхдүүдэд таатай амрах орчинг бүрдүүлсэн. 
  2. Оффис, ресторан, амралт, сургалт бүгд нэг дор байрласан “one-stop service”
  3. 1000 гаруй багш, 600 оюутан
  4. 23 удаагийн үнэгүй Онлайн Англи хэлний хичээл авна.
  5. 4 хүүхэд тутам 1 туслах багш оногдоно. 
Сургалтын хөтөлбөрийн талаар
  • TESOL сертификаттай багш нар.
  • 4 чадварыг хөгжүүлнэ - унших, сонсох, ярих, бичих тус бүрт зориулсан ганцаарчилсан болон групп хичээл.
  • Эрчимжүүлсэн хичээл - хагас - спарта арга: өдөрт 8–10 цаг сургалт.
  • Өдөр тутмын дадлага - өдөр бүр 20+ шинэ үг цээжлэх ба эссэ бичих дадлага.
  • Ахицын хяналт - 7 хоног бүр явцын шалгалт авч сул талыг илрүүлэн сайжруулна.​​

🏨 Байр ба хоол:

  • 4 одтой зочид буудал - өрөөндөө 2 хүүхэд байрлана

  • Буфет хоол өдрийн 3 удаа, жимс жимсгэнэ, амттан, төрөл бүрийн зууштай - өдөр бүр

📅Хугацаа:

4 долоо хоног
  • Хичээл эхлэх огноо: 2026 оны 1-р сарын 4

  • Хичээл дуусах огноо: 2026 оны 1-р сарын 31

🧒🏻Хамрагдах нас:

  • 9 - 17 

Төлбөр:

  • QQ English BFC - 4 долоо хоног - 2,850$
  • Урамшуулал: 150$ /10 сарын 31 хүртэл/   


💰 Төлбөрт багтсан зүйлс

  • Сургалт, Байр, Хоол, Аялал, Бүртгэл, Орон нутгийн төлбөр, Ном сурах бичиг

  • Өрөө цэвэрлэгээ, Хувцас угаалга, Итгэмжлэл, Даатгал


💰 Төлбөрт багтаагүй зүйлс

  • Онгоцны билет (~3–3.5 сая төг)
  • 15 наснаас доош тохиолдолд 80$-ийн гаалийн татвар
  • Халаасны мөнгө багтаагүй.




 


☎ 7000-0553, 9110-1954, 9110-0553

Дээшлэх