Яагаад Малайзыг сонгон суралцах хэрэгтэй вэ?
- Малайз улсад дэлхийн топ ранктай /жишээ нь АНУ, Их Британи, Австрали улсын гэх мэт/ их сургуулиуд өөрсдийн салбар сургуулиудаа албан ёсоор нээсэн билээ. Энэ нь оюутан Малайз улсад тухайн сургуулийн үндсэн кампусын стандартын дагуу хичээлийг үзэж 100% Малайз улсад төгсөх эсвэл шилжин суралцах боломж үүсгэдэг байна.
- Малайз улсад амьжиргааны зардал болон сургалтын зардал тун бага болон боломжийн тул оюутан суралцах хугацаандаа хэмнэлтэй амьдрах боломжтой.
- Малайз улс нь технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг бөгөөд шинэ техник технологи, иновациар суралцахад нэн тохиромжтой.
- Малайз улсын хүн амын дийлэнх хувь нь Англи хэлээр ярьдаг тул англи хэл сурахад хамгийн хямд орнуудын нэг юм.
- Малайз улсын соёл нь маш баян бөгөөд аялал жуулчлалаараа хөгжсөн тул оюутан чөлөөт цагаараа аялах, олон улсын шинэ найзуудтай болох, мөн ойр тойрны орнууд руу маш хямд зардлаар аялах боломжтой.
Манай хамтрагч их сургуулиудын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.
Тэтгэлэг, хөнгөлөлт зарласан сургуулиудын талаарх мэдээллийг энд дарж авна уу.
Зөвлөгөө авах бол энд дарж бүртгүүлнэ үү.
Дээшлэх