Сингапур карантилахгүй, ковид илэрсэн тоог зарлахгүй, хэвийн амьдралдаа орно.

05 July, 2021

(CNN) Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад коронавирусын Дельта хувилбар гарсантай холбогдуулан улс орнууд хөл хорио, хорио цээрийн дэглэмээ чангатгаад байгаа боловч Сингапурын зүгээс “тэг дамжуулалт” хэмээх хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөх нь үр ашиггүй байна гэж үзжээ. Сингапурын худалдааны сайд Ган Ким Ён, сангийн сайд Лоуренс Вонг, эрүүл мэндийн сайд Онг Е Кун нар “Ковид-19 хэзээ ч арилахгүй байж магадгүй. Гэхдээ бид түүнтэй хамт амьдрах боломжтой” хэмээсэн нь өнгөрсөн долоо хоногт Straits Time сонинд нийтлэгдсэн. 

Сингапурын зүгээс өдөр тутам бүртгэгдэж байгаа Ковидын тохиолдлыг бүртгэхээ больж аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, худалдаа үйлдвэрлэл гээд бүх салбарын хөл хорионы хязгаарлалтыг цуцалж, коронавирусыг энгийн ханиаданд хамруулан үзэх шийдвэр гаргахыг хүсч байгаа аж. Мөн түүнчлэн хил нэвтэрч буй, гадны иргэдийг ч карентилахгүй байхаар төлөвлөж байна.

Уг зоригтой төлөвлөгөө нь хэвийн амьдралдаа орж, аялал жуулчлалаа үргэлжлүүлэх хүсэлтэй бусад улс орнуудад загвар нь болж, 18 сарын турш үргэлжилсэн цар тахлын хязгаарлалтын дүнд бухимдсан, хэвийн амьдралдаа орохыг хүсч буй ард иргэдэд итгэл найдвар өгөхүйц Сингапурын ковидтой тэмцэх шинэ шийдэл юм. 

Харин цар тахлын эсрэг авах нэн тэргүүний зорилтод вакцинжуулалтын түвшинг ихэсгэх багтсан ба 8 сарын 9-ны дотор нийт хүн амынхаа гуравны хоёрыг анхны тундаа хамруулсан байхаар зорьж байна. 

Хэдий хөл хорионы дэглэмийг цуцалсан байсан ч иргэд хувийн ариун цэврээ сайн сахиж, маскаа зүүх, бие тавгүйрхэх үед өөрийгөө тусгаарлах зэргээр “нийгмийн хариуцлага”-аа ухамсарлахыг уриаллаа.


Эх сурвалж: 

https://edition.cnn.com/travel/article/singapore-covid-plan-intl-hnk/index.html

Дээшлэх