Хөтөлбөр
Япон хэлний хичээл- Үндсэн харилцан яриа, зөв дуудлага болон Японы соёлын талаарх ойлголтыг хослуулсан практик хөтөлбөр. Туршлагатай багш нар нөхцөл байдалд суурилсан харилцан яриа, хосоор ажиллах дасгал болон үзүүлэн материал ашиглан сурагчдад тухайн өдрийнхөө үдээс хойш шууд ашиглаж болох япон хэлний мэдлэг, чадварыг олгоно.
Япон сургуульд суралцаж үзэх- Ивакүра сургуульд зочлон танилцах
Соёлын солилцоо- Өөрийгөө танилцуулах болон Монголын соёлын талаар танилцуулга хийхэд бэлтгэнэ. Япон хэлээр бусдад хуваалцахыг хүсэж буй зүйлсээ урьдчилан төлөвлөж, цэгцэлнэ. Үүний дараа өөрийн үеийн Япон сурагчдад улсаа танилцуулан ярьж танилцан нөхөрлөнө.