Өглөө бүр практик япон хэлний хичээлээр эхэлж, үдээс хойш Асакүса,Харажүкү Токио Скайтри, Шибүяа, Акихабара, Одайба зэрэг Токиогийн алдартай газруудаар аялна. Мөн Фүжи уул болон Кавагүчи нуурын орчимд байгальтай танилцах аялал, Ивакүра ахлах сургуультай хийх соёлын солилцооны хөтөлбөр, бүтэн өдрийн Токио Диснейлэндийн аялал багтана.