QQEnglish, CIP сургуулийн төгсөгч Лхагвадулам сэтгэгдэлээ хуваалцалаа

30 August, 2019

Сайн байцгаана уу?

Намайг Лхагвадулам гэдэг. Филиппин улсад ирээд 3 дахь сараа угтаж байна. Эхний 2 сараа QQEnglish-д суралцсан. Одоо CIP сургуулийн TOEFL-ын программыг сонгон суралцаж байна. Багш нар нь туршлагатай бөгөөд native багш нартай ярилцахад илүү сонирхолтой байдаг. Ажиглахад Филиппин багш нар native багш нараас илүү санагдсан. Учир нь native багш нар ярианд түлхүү анхаардаг бол Филиппин багш нар бүхий л чадварт анхаарч, суралцахад ямар асуудал тулгардаг зэргийг илүү сайн мэддэг санагдсан. Хэрэв та Филиппинд суралцах сургуулиа сонгож хараахан чадахгүй байгаа бол миний зүгээс танд CIP сургуулийг санал болгож байна.

     

Монгол дахь агентлаг маань надад олон сургууль санал болгосон. Гэхдээ CIP сургууль TOEFL-д бэлдэх тал дээр нэр хүнд сайтай учраас оноогоо сайжруулах хүсэлтэй миний сонголт болсон. Манай сургуулийн багш нар өөр өөрийн гэсэн онцгой заах арга барилтай байдаг нь надад маш их таалагддаг. TOEFL-ийн хэрэглээний чадвар маань ирээдүйд минь, ялангуяа гадаадад сурах зорилгоо биелүүлэхэд минь хамгийн ихээр ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Надад амьдралын минь нэгэн чухал үе болсон Филиппинд сурах боломжийг олгосон аав, ээждээ маш их талархаж байна.

CIP cургуульд суралцахын өмнө QQEnglish сургуульд ерөнхий англи хэлээ сайжруулахаар сонгож, суралцсан. Сургууль дээрээ очоод хамгийн чухал нь зөвхөн англи хэл сурахаас гадна маш олон мундаг хүмүүстэй танилцах явдал байлаа. Өөр орны оюутнуудын харилцаа хандлага, соёлуудаас нь суралцаж байгаадаа баяртай байна. 
QQEnglish сургуулийн сургалтын хувьд ганцаарчилсан цаг их учраас ярианы чадвар илүү сайн хөгжиж байгаа, групп хичээлүүд ч их сонирхолтой бусадтай үзэл бодлоо солилцож тэндээс аан энэ үгийг ингэж ашигладаг юм байна гэх мэт олон зүйлүүдийг богино хугацаанд хурдан сурч байна.





 

Бичлэг:
 
 

Facebook-ээр чатлах
CIP сургуулийн тухай үзэх
QQEnglish Далайн эргийн кампусын тухай үзэх
QQEnglish Хотын төвийн кампусын тухай үзэх
TOP