Өвлийн амралтаараа Филиппин, Малайз, Сингапурт

06 October, 2023
Бид жил бүр оюутан сурагчдын Зун болон Өвлийн амралтаар эрчимжүүлсэн Англи хэлний кэмп Филиппин, Сингапур, Малайз, Турк, Канад, Европ-д хэрэгжүүлдэг. 
Энэ жилийн өвлийн амралтаар Англи хэл сураад, гадаадад аялаад ирэх хөтөлбөрүүд нээгдлээ. Филиппин, Сингапур, Малайз-д 1 сар буюу 4-н долоо хоногийн хөтөлбөрүүд зарлаж байна.

Филиппин-ы онцлог

Зүүн өмнөд Азийн арлын орон болох Англи хэлийг албан ёсны хэлээр зарласан Филиппин улсад өвлийн амралтаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлцгээе! 
Филиппин улсын Сэбү хотын Мактан арлын эрэг дээр байрладаг ресорт хэлбэрийн сургууль болох CIA сургууль нь Easy-go тэй хамтран Монгол хүүхдүүддээ зориулан 3 долоо хоногийн Англи хэлний хичээл, сонирхолтой хөтөлбөрүүд, аялал зугаалгыг санал болгож байна. 
Энэхүү сургалтын үеэр хүүхдүүд Англи хэл сураад зогсохгүй, үзэсгэлэнт Филиппин улсаар аялж, шинэ зүйлсийг олж мэдэхээс гадна бие даах чадвараа хөгжүүлэх юм. 

 

Сингапурын онцлог

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болох Азийн бар улс Сингапур улсад өвлийн амралтаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлцгэе!
Сингапур улсын хотын төвд байрлах дэлхийд 300 гаруй салбаруудтай мэргэжлийн хэлний сургууль болох Inlingua Singapore нь Easy-go тэй хамтран Монгол хүүхдүүддээ зориулан 2 долоо хоногийн Англи хэлний хичээл, сонирхолтой хөтөлбөрүүд, аялал зугаалга санал болгож байна. 

 

Малайзын онцлог

2023 оны Малайзын зуны кэмп маань амжилттай болсон бол 2024 оны Малайзын өвлийн кэмп маань ийнхүү зарлагдаж байна. Энэхүү өвлийн кэмп маань Малайз улсын Пенанг мужид байрлах Peninsula College-д зохион байгуулна. Peninsula College нь Малайз улсын логистикийн үйлчилгээгээрээ тэргүүлэгч PKT Logistics Group-ийн эзэмшдэг нэр хүндтэй хувийн коллеж юм. Энэхүү коллеж маань нийт 3 кампустай бөгөөд 2024 оны өвлийн кампус нь "Ship Campus" буюу хөлөг онгоц кампуст байрлах болно. 
  • Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү

 

Вьетнамын онцлог 

2024 оны өвлийн Вьетнам кэмпийг танилцуулж байна. Энэхүү 2 долоо хоногийн Англи хэлний хөтөлбөр нь зөвхөн Англи хэл сураад зогсохгүй энэ жилийн кэмпийн уриа нь "Байгальд ээлтэй амьдрах" буюу хичээлийн гол сэдвүүд нь хүний оролцоо байгальд хэрхэн чухал талаар практикал болон академик байдлаар суралцах болно.
  • Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү

 
Дээшлэх