Яагаад Сингапур болон Малайз улсад суралцах хэрэгтэй вэ?

09 August, 2023

Сингапур

Азийн бар улс болох Сингапур улс маань хөгжлөөрөө толгой цохихоос гадна боловсролын чанараараа Ази тивдээ #1, дэлхийд #10-т ордог гэдгээрээ онцлогтой.Сингапурт суралцахын том давуу тал нь хосолсон хөтөлбөр санал болгодог бөгөөд Их Британи, Австрали, АНУ, Европын орнуудын дипломыг давхар авч төгсөхөөс гадна тухайн оронлуугаа шилжин суралцах боломжтой.Төлбөрийн хувьд хамтрагч үндсэн их сургуулиудаас 40-60% хямд байдаг гэдгээрээ онцлогтой.Мөн Сингапур улс маань дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг билээ.Манайхтай хамтрагч сургуулиуд:

 

Сингапур улс дээр яг одоо зарлагдсан байгаа хямдрал, тэтгэлгүүд

Малайз

Зүүн өмнөд Ази-д байрлах үзэсгэлэнт Малайз улс нь хөгжлийн хувьд маш хурдацтайгаар хөгжиж буй болон боловсролын чансаагаараа дэлхийд дээгүүрт бичигдэж байна.Малайз улс нь хосолсон хөтөлбөр болон дэлхийн томоохон их сургуулиудын салбар сургуулиудтай гэдгээрээ онцлогтой. Тухайлбал, Их Британи улсын Southampton University, Австрали улсын Swinburne University, Curtin University гэх зэрэг томоохон сургуулиудын олон улс даахь салбар нь байгуулагдсан байна.Мөн хосолсон хөтөлбөрөөр 2+2, 3+1 гэх зэрэг сонголтуудаар Их Британи, Австрали, АНУ, Европ гэх зэрэг орнуудлуу шилжин суралцах боломжтой.Төлбөрийн хувьд маш боломжийн бөгөөд үндсэн кампусээс 60-70% хямд байдаг байна. Мөн амьдрах зардлын хувьд маш боломжийн гэж тооцогддог.

Манайхтай хамтрагч сургуулиуд:

 

 
Дээрх форумыг бөглөснөөр манай боловсролын мэргэжилтэн 24 цагийн дотор тантай холбогдох болно.
Дээшлэх