Хөтөлбөр, үнэ
1. Хөтөлбөрийн сонголт өргөн - та өөрт тохирох хөтөлбөр болох General English өдрийн 5 цаг, IELTS бэлтгэл анги өдрийн 6 цаг, TOEFL бэлтгэл анги өдрийн 6 цаг, Бизнес Англи хэл /өөрөө цагаа тохирох боломжтой/, зуны болон өвлийн кемп зэрэг сонгох боломжтой.
2. IELTS, TOEFL шалгалт өгөх - сургууль нь олон улсын IELTS, TOEFL шалгалт авах эрхтэй ба та сургууль дээрээ олон улсын төлбөрөөс илүү хямд төлбөрөөр шалгалтаа өгөх боломжтой. Мөн энэхүү шалгалт нь бага зэрэг хялбар байдаг тул өндөр оноо авах боломжтой байна.
3. Бүх түвшний Англи хэл заадаг - та өөрийн түвшингээ 1-7 хооронд тодорхойлуулан тохирох түвшний ангид Англи хэлээ суралцах боломжтой. Багш нар нь ихэнх хувь нь унаган Англи хэлтэй буюу Америк, Канад, Австрали гэх мэт улсуудаас ирсэн тул хичээлийн үйл явц болон чанар нь өндөр байна.
4. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа - сургууль өөрсдийн календарын дагуу хичээлээс гадуурх үйл ажиллагаа санал болгодог ба сургууль нь далайтай ойрхон байдаг тул та далайн шумбалт, аялах гэх мэт олон сонирхолтой зүйлс хийх боломжтой.