QQEnglish багшийн нэг өдөр

20 April, 2021
Өдөр бүр оюутнуудын дэлгэцэнд аз жаргалтайгаар инээж буй багш нар маань харагддаг. Багш нар маань үргэлж ширээнийхээ ард суугаад дэлхийн өнцөг булан бүр дэх оюутнууддаа тасралтгүй хичээлээ хүргэсээр л байдаг. Тэрийгээ тэд маш амархан мэт харагдуулж ажилладаг. Гэхдээ та нэг удаа ч болов, дэлгэцийн цаана байгаа багш нарын амьдрал ямархуу байдаг талаар бодож байсан уу?

6:00 AM

Өрөөний цонхоор нарны гэрэл орж ирэхтэй зэрэгцэн сэрүүлэг дугарч сэрдэг. Өдрийг сайхан эхлүүлэхийн тулд эхлээд өглөөний цайгаа ууна, түүний дараа усанд орж хувцсаа янзалж өмсөөд ажилдаа явахад бэлэн болно. Бас мэдээж маск болон нүүрний хаалтаа зүүгээд гарна.

7:30 AM

7:30 гэхэд бүрэн бэлэн болсон багш гэрээсээ гарч автобусанд суухаар гарна. Өглөөний цагаар хөл хөдөлгөөн ихтэй байдаг учир багш ажилдаа хоцрохгүйн тулд үргэлж цагаасаа эрт гардаг. 

8:00 AM

Багш 8:00 хавьцаа ажилдаа ирнэ. Кампус руу орохын өмнө багш биеийн дулаанаа шалгуулж, гараа ариутгана. Дараа нь багш ресепшн дээр очиж бүртгүүлээд, гар утсаа хураалгаж, шууд өөрийн хэлтэс руу чиглэнэ.

9:00 AM - 1:00 PM

9:00-13:00 цагийн хооронд багш эхний ээлжийн онлайн хичээлүүдээ заана. Хичээлийн үеэр хүүхдийн хөтөлбөр байвал дуулна, бүжиглэнэ зарим үед оюутны алдааг засна. Тухайн оюутны хөтөлбөрөөс шалтгаалж өдөрт хэд хэдэн удаа заах арга барилаа сольдог.

1:00 PM - 2:00 PM 

4 цагийн турш тасралтгүй эрч хүчээ харамгүй гаргасан багш нарт амралт хэрэгтэй. Өдрийн цайгаа хамт олонтойгоо уусны дараа дараагийн 4 цагийн хичээлдээ бэлдэхээр буцаад өөрийн байрлуугаа явна.

2:00 PM - 6:00 PM

14:00 цагаас багш дараагийн 4 цагийн хичээлээ эхлүүлж, дэлгэцийн цаана байгаа оюутнуудын өмнө инээж эхлэнэ. Өглөөг цоо шинээр эхлүүлж байгаа мэт эрч хүчтэйгээр хичээлдээ эргэн орно.

6:00 PM

Эцэст нь ажлын цаг дуусч гэртээ харих замд гарна. Гэртээ хариад чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрөөнө.

10:00 PM

Маргааш өглөө нь эрт сэрч, дахин нэг өдрийг эрч хүчтэйгээр өнгөрөөхийн тулд 22:00 цагийн үед унтахдаа бэлдэнэ.
QQEnglish сургуулийн онлайн сургалтын тухай мэдээллийг ЭНД дарж үзээрэй.
TOP