Дэлхийд тэргүүлэгч Сингапурт сурч амьдрах шалтгаан

21 January, 2021

Сингапурыг сонгох шалтгаануудыг нэг өгүүлбэрт оруулаад хэлээч гэвэл “Бүх зүйлээрээ Дэлхийд тэргүүлэгч” гэж хэлж болно. Харин илүү сонирхолтой, нарийвчилж үзье гэвэл та бүгдэд зориулж Сингапурыг сонгох шалтгаануудыг дэлгэрэнгүй бичлээ.

1. Технологийн хөгжлөөрөө Дэлхийд 6-т Technology advanced

Инноваци, Технологийн мэргэжилтнүүд, технологи эзэмшиж ашиглаж байгаа байдал нь тухайн улс үндэстний хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг юм. Технологийн экспертүүдийн тодорхойлсноор Топ-10 улсын No 6-т Сингапурыг нэрлэжээ.

Технологиор тэргүүлэгч Топ 10 орны жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү

2. Хамгийн өрсөлдөхүйц эдийн засагтай орон Most competitive economy

Дэлхийн Эдийн Засгийн Форум байгууллага 1979 оноос эхлэн энэ нэр томьёог гаргаж нийт 12 категорийн 103 үзүүлэлтийг индикатор болгож улсуудыг жагсааж эхэлсэн байна. 2019 онд 141 орныг жагсаахад Сингапур No1-т бичигджээ. Эдгээр үзүүлэлтүүдээс дурдвал: Боловсролын институтүүд, ICT adoption буюу мэдээллийн технологийн хэрэглээ, дэд бүтэц, макро эдийн засгийн тогтвортой байдал, эрүүл мэнд, ур чадвар, бизнесийн зах зээл, хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн систем, зах зээлийн багтаамж, бизнесийн хөрвөх чадал, инноваци нэвтрүүлэгт зэрэг үндсэн категориудаас бүрдэнэ.

Дэлгэрэнгүй ЭНД ДАРЖ үзээрэй

3. Хамгийн гоё хот — Дэлхийд No 11, Азид No 1

Insider сэтгүүлийн тодорхойлдог дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 хотын жагсаалтад Сингапур No 11-т бичигдсэн, Харин Азийн хотуудаас No1-т орсон байна.

Дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД ДАРЖ үзээрэй

4. Дэлхийн хамгийн аюулгүй хот — No 2-т

Economist сэтгүүлийн гаргадаг Дэлхийн хамгийн аюулгүй хотуудын жагсаалтын No1-т Токио хот орсон бол удаах байр No-т Сингапур бичигдлээ. Дэд бүтэц, Дижитал аюулгүй байдал, Хувийн аюулгүй байдал, Эрүүл мэнд зэрэг үзүүлэлтээр оноо өгч гаргадаг бөгөөд Дэд бүтэц, Хувийн аюулгүй байдал хоёр үзүүлэлтээр Токиогоос илүү, харин Дижитал аюулгүй байдал, Эрүүл мэндийн үзүүлэлтээр яльгүй дутуу гарсан байна.

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзээрэй.

5. Дэлхийн топ 100 их сургуулийн No 11-т NUS, 13-т NTU орсон.

QS Top universities ranking вебсайтын албан ёсны Топ 100 их сургуулийн жагсаалт жил бүр шинэчлэгддэг бөгөөд Сингапурын 2 их сургууль энэ жагсаалтын нэлээн дээгүүр орсон нь Сингапурын боловсролын систем хир зэрэг чансаатайг харуулж байгаа юм. Сингапурт 6-н улсын их сургууль (NUSNTUSMUSUTDSITSUSS) байдаг бөгөөд 2 нь дэлхийн топ 100-д багтсан.

6. Их Британи, Авсрали, АНУ-ийн их сургуулиудыг Сингапурт маш богино хугацаанд төгсөх боломж

Сингапур боловсролын системээ маш сайн хөгжүүлж чадсан учир Их Британи, Австрали, АНУ-ын их сургуулиуд Сингапурын хувийн сургуулиудтай хамтарч яг ижил хөтөлбөрөө Сингапурт хэрэгжүүлж яг ижил дипломоо олгодог байна. Ингэснээр цаг хугацааг товчилж маш их зардал хэмнэдэг. Сингапурт амралт гэж бараг байдаггүй тул бүх хичээлүүд дараалж орсоор байгаад 4–5 жилд төгсөх байсан сургуулийг 2.5–3 жилд төгсөж болдог.

Эсвэл эхний 1–2 жилээ Сингапурт сураад дараачийн 2–3 жилээ Их Британи, Австрали, АНУ-руу шилжин сурах боломжтой.

(SIM Global, Kaplan SingaporeMDISCurtin SingaporeJames Cook University).

Дэлгэрэнгүй ЭНД ДАРЖ үзээрэй

7. Дэлхийн хамгийн шилдэг онгоцны буудал — Changi Airport

World Airport Awards-ын зүгээс шалгаруулдаг Дэлхийн шилдэг онгоцны буудлын шилдгийг Changi Airport 7 жил дараалан хүртлээ. Энэхүү онгоцны буудалд 80 гаруй Airline онгоцны компаниуд үйлчлүүлдэг бөгөөд, 2019 оны статистик-аар өдөрт 1023 орчим онгоц хөөрч, буудаг ба цагт 43 онгоц хөөрсөн, эсвэл газардсан байна. Дотроо зочид буудал, лоунж, усан бассейн, шоппинг молл, үнэгүй хотын тур автобус, Эрвээхийн цэцэрлэг, кино театр, Энтертайнмент, Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын газар, Метро зэрэг онгоц хүлээж байхдаа үзэж харах, хийх маш сонирхолтой зүйлүүдтэй.

Дэлгэрэнгүй ЭНД ДАРЖ үзэх

8. Сингапурт сурахад үнэтэй биш

Интернет-ээр хамгийн үнэтэй хотуудын жагсаалтад Сингапур дээгүүрт ордог, харин Сингапурт сурч байгаа оюутнуудад бол өөр юм, харин ч АНУ, Австрали, Их Британид сурахаас зардал хямдхан байдаг. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал харьцангуй хямд тусдаг.

Сургалтын төлбөр:

Image for post

Амьжиргааны зардал:

Image for post

9. Ковид-оос хамгийн сайн хамгаалж буй Топ 5 улсын нэг бол Сингапур

Сингапур нь Ковид-оос хамгийн сайн өөрсдийгөө хамгаалж буй топ 5-н улсын 3-т бичигдэж байна. Тайван, Исланд, Сингапур, Өмнөд Солонгос, Норвеги гэсэн улсууд ковид-19 өөс хамгийн сайн хамгаалж байна. Сингапурын хувьд 9-р сарын 15-аас эхэлж тархалтыг хумьж чадсан амжилтаараа тэргүүлж байна. Үүнд нөлөөлж буй зүйлс нь: Хүн амын боловсрол, мэдлэг, хариуцлагатай байдал, чанга хатуу хууль дүрэм, шийтгэлийн систем, нийт хүн амыг хамарсан шинжилгээ, хавьтал илрүүлэх технологи ашиглаж байгаа байдал, маш өндөр нарийн төлөвлөгдсөн зохион байгуулалт зэрэг юм.

Image for post

10. Ази дахь үндэстэн дамнасан корпорациудын хамгийн том төвлөрөл

Азид Сингапур, Хонконг гэсэн 2 үндсэн төвлөрөл байдаг байсан бол Хонконг БНХАУ-руу шилжиж байгаатай холбоотойгоор Үндэстэн дамнасан корпорацууд Сингапурт илүү төвлөрч байна. Европ, АНУ, Их Британи, Австралийн томоохон корпорацууд энд төвлөрдөг учир үүнийгээ дагаад Европоос ирж суурьших хүмүүс нэмэгдсээр байна.

11. Хамгийн баян орнуудын жагсаалтын топ 3-рт — Хүн амын тал нь Дэлхийн хамгийн баян 10%-ийг бүрдүүлдэг

Сингапур дэлхийн хамгийн баян орнуудын жагсаалтын дээгүүрт байнга бичигддэг. 2019 оны судалгаагаар 3-р бичигдсэн байна. Хүн амын тал нь буюу 2.8 сая хүн нь дунджаар 147,400 ам.долларын хөрөнгөтэй гэж үзвэл Дэлхийн хамгийн баян 10%-ийг бүрдүүлж байгаа юм. Мөн түүнчлэн хүн амын 5% буюу 226,000 хүн, тус бүр 936,000 ам.долларын хөрөнгө эзэмшдэг гэвэл Дэлхийн хамгийн баян 1%-ийг бүрдүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй ЭНД ДАРЖ үзээрэй

Сингапурт сурах талаар зөвлөгөө авах бол ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй.

TOP