1. Гэгээн Патрик Ирланд хүн байгаагүй
Тэрээр Их Британид төрсөн (түүхчид түүнийг Уэльс, Шотланд эсвэл Англид төрсөн эсэхэд эргэлзэж байгаа) бөгөөд 16 настайдаа Ирландын дээрэмчдэд хулгайлагдсан. Ирландад зургаан жилийн турш хонь хариулж айлын боол хийж байгаад зургаан жилийн дараа гэртээ харьж сахил хүртсэн санваартан болохын тулд суралцаж эхлэсэн. Дараа нь тэрээр Ирланд руу номлогчоор эргэн ирж байжээ. 3-р сарын 17 буюу түүний нас барсан өдөрийг Гэгээн Патрикийн өдөр гэж тэмдэглэдэг.2. Босоо Ятга хөгжим
Үндэсний бэлгэдэл нь хөгжмийн зэмсэг байдаг цорын ганц улс бол Ирланд юм. Та Дублинаар аялах бол Тринити коллежид очиж дэлхийн хамгийн эртний босоо ятга-ыг харж болно.
3. Ногоон хувцас
Ногоон өнгө нь үргэлж Гэгээн Патриктай холбоотой байдаггүй. Түүхчид Гэгээн Патрикийн өнгө цайвар цэнхэр байсан гэж ярьдаг. Мэдээнд бичсэнээр ногоон хувцас өмссөн нь 1798 оны Ирландын бослогын үеэр "clover" Ирландын үндсэрхэг үзлийн бэлгэдэл болсон үеэс эхэлсэн юм.
4. Могой
Гэгээн Патрик домогт гардаг шиг Ирландын бүх могойг хөөж гаргаагүй юм. Эрдэмтэд Ирландын ногоон эрэг дээр урьд өмнө хэзээ ч могой байгаагүй гэж ярьдаг. Тэгэхээр тэр юу хөөв? Харийнхан байв уу? :)
5. Muckanaghederdauhaulia
Хамгийн урт тосгоны нэр. Энэ бол англи хэл дээрх 22 үсэгтэй хамгийн урт газрын нэр юм.
6. Guinness шар айргыг Ирланд хүмүүсээс илүү Нигерчүүд их уудаг
Guinness шар айргыг хамгийн их хэрэглэдэг улсын нэгт Англи, 2-т Нигер ордог бол Ирландууд 3-т ордог байна.
7. Ирландын гадна илүү их Ирландууд
Ирландын хүн ам ойролцоогоор 4.9 сая байгаа. Гэсэн хэдий ч Ирландаас гадна дэлхий даяар 80 сая орчим хүн Ирландын пасспорттой байна гэсэн мэдээлэл байдаг.
8. Ирландад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг
Ирланд бол дэлхийн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг нийтийн санал асуулгаар хуульчилсан анхны улс юм. Хүн амын дийлэнх буюу олонхи нь (68%) 2015 оны 5-р сард шинэ хууль тогтоомжийг батлахыг дэмжсэн нь дэлхий даяар шуугиан тарьсан үйл явдал болжээ. 1978 онд бэлгэвч зарах, 1997 онд гэр бүл цуцлуулахыг хуульчилсан тус улсын хувьд ийм эерэг, ирээдүйгээ харсан хөдөлгөөнийг харах үнэхээр гайхалтай юм.
9. Ирландын тугийг Францаас санаа авж хийсэн
Ирландын ногоон, цагаан, улбар шар өнгийн гурван өнгө нь Ирландын түүх, тусгаар тогтнолыг илэрхийлдэг. Ногоон өнгө нь Ирландын Gaelic уламжлалыг, улбар шар нь William of Orange-ийн дагалдагчдыг, цагаан нь энэ хоёрын хооронд энх тайвны хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг. Энэхүү далбааг 1848 онд Томас Фрэнсис Мигер бүтээхдээ Францын төрийн далбаанаас санаа авж бүтээжээ.
10. Нойтон зун гэдэг үнэн
Тэд "Ирландад үргэлж бороо ордог" гэж хэлдэг. Хамгийн гунигтай нь тэд үнэн хэлсэн. Ирландчууд зуны турш хэдэн цагаар ч хамаагүй наранд биеэ тоодог гэж бодох дуртай ч бодит байдал тун харамсалтай. Тэд Европт хамгийн чийглэг уур амьсгалтай бүс нутагтай. Жишээлбэл, 2007 оны зун Ирландад 40 хоног тасралтгүй бороо орсон!
Ирландын ТОП их сургуулиудад хэрхэн элсэх талаар сонирхож байвал ЭНД дар.
Ирландад сурах талаар утсаар зөвлөгөө авах бол 7000-0553