QQEnglish ITPark кампусын орчин

12 June, 2019
Филиппиний Себүд байрлах QQ English сургуулийн төв салбар нь Филиппины 2 дахь хамгийн том хот, аялал жуулчлалын төв хэсэг болох Cebu хотын Cebu IT Park цогцолборт байрлаж байна. Манай сургууль англи хэлийг ердийн сургалтуудаас 4 дахин илүү хурдтайгаар сайжруулдаг, харилцан ярианд тулгуурласан Каллан аргыг ашигладаг бөгөөд онлайн сургалт явагддаг учраас та хичээл дууссаны дараа ч англи хэлээ үргэлжлүүлэн сурах боломжтой юм. 


QQEnglish сургуулийн ITPark Campus нь мэдээлэл технологи, бизнесийн дүүрэгт байрладаг бөгөөд Себү арлын төвд буюу онгоцны буудлаас 30 минут машинаар явах зайтай оршдог. Энэ дүүрэгт хэлний сургуулиуд, оффис барилгууд, кондо сууцнууд, ресторан, convenience дэлгүүрүүд гэх мэт амьдрахад тохиромжтой бүхий л зүйлс энд бий. Мөн маш аюулгүй,тайван газар учраас санаа зоволгүй байрлан, суралцаж болох юм.  

QQEnglish ITPark Campus хаана байрладаг вэ? 
IT Park нь Себү хотын Skyrise барилгад байрладаг. Нисэх онгоцны буудал байрладаг Мактан аралтай залгаа орших бөгөөд хоорондоо 40-50 минутын зайтай байдаг.  



Себү хотын төв хэсэгт байрладаг тул томоохон хэмжээний дэлгүүрүүд, AYALA Их дэлгүүр, SM Cebu City Mall зэрэг дэлгүүрүүдтэй ойрхон.  QQEnglish ITPark Campus сургууль нь Skyrise 4 барилгын 7-10 хүртэлх давхруудад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Себү дэх хэлний сургуулиуд дундаа хамгийн томдоо ордог буюу 250 оюутны багтаамжтай. 

Оюутны дотуур байр нь сургуулиас холгүй, Park Vista хотхонд байрладаг учраас ирж, очиход маш амархан. (газрын зургийн баруун, дээд хэсэгт) Мөн сургуулийн дотуур байр буюу Park Vista-д, аль эсвэл Avida Towers-д кондо апартмэнтэд байрлан, суралцах боломжтой.  



Байрлах байр 
QQEnglish сургуульд суралцах хугацаандаа дотуур байр, кондо апартмент, зочид буудал зэргээс сонголтоо хийн байрлах юм. Бүгд сургуультайгаа ойр учир тун амар.  Кондо апартмент нь маш тухтай, 32 давхар өндөр зэрэглэлийн сууц бөгөөд сургуулиас 5 минут алхах зайтай. 





Сургуулийн дотуур байр нь Park Vista хотхонд байдаг бөгөөд сургуулиас 10 минут алхах зайтай. 24 цагийн харуул, хамгаалалтай учир аюулгүй байдал дээр санаа зовох асуудалгүй. Супермаркетууд, конвиненс дэлгүүрүүд ч ойрхон учир тун амар. Нэг байшинд 1 ортой 4 өрөө, 4 ортой 1 өрөөтэй буюу нэг байшинд нийт 8 хүн байрлана. Хотхон дотор "common space" буюу нийтээр ашиглах байшин байдаг бөгөөд энэ байшинд нийтээр ашиглаж болох галын өрөө, жакузи зэрэг бий.  




Фитнесс төв, усан сан 
ITPark кампусын оюутнууд сургуулийн ойролцоох Waterfront зочид буудлын 24 цаг нээлттэй ажиллах бялдаржуулах төвийг үнэ төлбөргүй ашиглах эрхтэй. Фитнесс төвөөс гадна усан сангаар ч үйлчлүүлэн, сэлж алжаалаа тайлж болох юм.  







Сургуулийн орчин дахь газрууд
QBay 
ITPark-ийн Skyrise барилгын 1 дүгээр давхарт байдаг энэхүү Япон ресторанаар QQEnglish сургуулийн оюутнууд хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Хамгийн амттай нь нүүрсэн дээр утаж болгосон тахиа болон стейк юм. 




The Civet Coffee Roaster 
ITPark-ийн Skyrise барилгын F1 давхарт байдаг учир олон оюутнууд хичээлийнхээ дараа кофе, шейк уун, бялуу идэн амардаг. 


Rose Pharmacy 
Drugstore буюу хүний бүх төрлийн хэрэгцээт зүйлс байх энэхүү эмийн сан нь мөн л Skyrise барилгын 1 дүгээр давхарт байдаг учраас хүссэн үедээ орж, үйлчлүүлж болох юм. 


Seven Eleven 
Сургуулийн ойр орчимд хэд хэдэн конвиненс дэлгүүр байдаг бөгөөд тэдний нэг нь 7-Eleven юм. Бүх төрлийн хэрэгцээт зүйлс байхаас гадна хагас боловсруулсан болон олон төрлийн бэлэн хоолтой учир цаг завгүй үедээ дайраад гарахад гэмгүй юм.  


Цэцэрлэгт хүрээлэн 
ITPark-ийн голд том цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд та чөлөөт цагаараа зүлгэн дээр суун амарч болох бөгөөд Пүрэв-Ням гарагийн хооронд оройн цагаар хоолны асраар үйлчлүүлэх гэсэн хүмүүсээр тасардаггүй.  


ITPark орчмын кафе
Abaca Baking Company
Олон төрлийн амтат нарийн боов, бялуутай бөгөөд өглөө шинэхэн халуун талхаа эндээс аваарай. 




Milk Cow
Халуун өдөр цэвэр үнээний сүүгээр хийсэн зайрмагнаас илүү амттай зүйл гэж юу байх билээ? 




Yolk Cafe
Загварлаг, тухтай орчинд өглөө, өдрийн цайндаа амтат өндөгний омлетт, benedict идхийг хүсвэл Yolk Cafe-г зориорой. 



Ресторан, зоогийн газар
The Pyramid 

Парисын Луврийн музейг санагдуулам дизайнтай энэхүү ресторанд пиццанаас авахуулаад паста, бялуу, гэх мэт амтат хоолнуудыг зооглох боломжтой.  




The Shaka 
Модон дундах энэхүү Хавай ресторанд амтлаг хоол зооглохоос гадна төрөл төрлийн уух зүйлс ч бий. Нар буух үед рестораны дундах том модон барнд коктейл шимэн суухад маш тухтай.
 



Over intellectual Kuresato 
Нээгдээд багагүй удсан газар бөгөөд орчин нь яг Японд очсон мэт мэдрэмжийг төрүүлнэ. Энэхүү ресторанаар дан ганц Япон гэлтгүй Филиппинчүүд ч өргөнөөр үйлчлүүлдэг аж ээ. Сүши болон сашимигаараа алдартай бөгөөд шабу, сүкияки нь салахын аргагүй юм. 







 
Дээшлэх