Австралид сурах цоо шинэ сонголт - Swinburne University of Technology

30 April, 2022
Австралид сурч төгсөх хүсэлтэй залуучуудад визний асуудалгүй, мөн дээрээс нь хамаагүй хямд зардлаар сурах боломж нээгдлээ. Энэ бол зүүн өмнөд азийн салбар кампуст 1-2 жил сураад Австралийн төв кампусруу шилжих хөтөлбөр юм. Малайзид бүтэн сурч дуусгаад Австралиас дипломоо хүргүүлсэн ч болно.

Австрали, Их Британий их сургуулиуд зүүн өмнөд азийн салбар кампусуудаа Малайзид байгуулж байгаа бөгөөд эдгээрийн нэг бол Австралийн Мелбурнд байрладаг Swinburne University of Technology юм.

Swinburne University of Technology их сургуулийн Малайзын Sarawak арал дээр Kuching хотод байрлах кампусыг танилцуулж байна.

Сонгох шалтгаанууд

  1. Австралийн боловсролыг Малайзын үнээр олох боломж. Австрали улсад амьдрах зардал болон суралцах зардалтай харьцуулахад Малайз улсад суралцах нь маш эдийн засагт хэмнэлтэй байдаг байна. Мөн энэхүү сургуулын байрладаг Кучин хот нь бусад Малайзын хотуудтай харьцуулахад маш өртөг бага билээ.
  2. Swinburne нь QS, Times Higher Education, ARWU зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэлд өссөөр байна. Cургалтууд нь таны өөрийн сонгосон салбарын ажил олгогчидтой шууд харилцаж, таны карьертаа бэлтгэх итгэл, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх боломжийг олгодог бөгөөд Industry Engaged Learning дээр төвлөрдөг.
  3. Мэргэжлийн танигдал болон хүлээн зөвшөөрөл. Swinburne Malaysia-д ордог бүх төрлийн хөтөлбөрүүд нь Австрали болон Малайзын мэргэжлийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг байна.
  4. Олон улсын сургалтын төрлүүд. Сургалт солилцооны хөтөлбөрөөр Малайз улсад суралцах хугацаандаа Австралийн Мэлбүрн хотлуу очин суралцах боломжтой байдаг. Эсвэл шилжин суралцаж сүүлийн жилүүдийг Австрали-д суралцан төгсөх боломжтой.
  5. 40 гаруй орноос ирсэн сурагчид суралцдаг байна. Өөрийн кэмпүс нь 4,000 гаруй 40 орноос ирсэн оюутнуудтай бөгөөд, маш олон улсых билээ. Энгэсгээр бусад орнуудыг соёл заншлыг ч сурах боломжтой байдаг байна.

Малайзын тухай

Малайз улс бол зүүн өмнөд Азид эдийн засгаараа No4-т орж байгаа тэргүүлэх эдийн засагтай орон юм. Үйлдвэрлэл, Аялал жуулчлалаар тэргүүлэхээс гадна Боловсролын салбарт сүүлийн 20 гаруй жил маш их хөрөнгө оруулалт, шинэчлэл хийсэн. Үүний жишээ нь Австрали, Их Британий 10 гаруй их сургууль Малайз-д салбараа барьж зүүн өмнөд ази болон бусад Азийн орны оюутнууд маш ихээр суралцаж байна.
Малайз дахь салбарт хамаагүй хямд зардлаар 1-2 жил сураад үндсэн кампус-руу шилжихэд визний асуудал мөн гардаггүй байна. Түүнээс гадна өртөгийн хувьд хямд, twin destination буюу хоёр өөр оронд сурч олон төрлийн хүмүүстэй харьцаж соёлоос нь суралцана гэдэг давуу тал юм.
 
  • Сургуулийн хөтөлбөрүүд, үнэ зэрэг бусад мэдээллүүдийг энд дарж үзэх
  • Зөвлөгөө авах бол Viber/WhatsApp/Mobile: (976) 9110 0915
TOP