Amity Global Institute Singapore

Фото албум

Сургуулийн тухай


Амити Глобал Институт Сингапур нь хорь гаруй жилийн туршлагатай, дэлхийн боловсролын тэргүүлэгч байгууллага юм. Amity Singapore нь дэлхийн тэргүүлэх академич, корпорацийн гишүүдийн боловсруулсан Аж үйлдвэрт чиглэсэн менежментийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Үүнээс гадна, энэ институт нь Amity Education Group-ийн нэг хэсэг юм. Энэ институт нь дэлхийн жишигт нийцсэн боловсрол, ур чадварын сургалт явуулдаг гэдгээрээ алдартай боловсролын сан юм. Тэд мөн дэлхийн янз бүрийн хэсэгт байрладаг кампусуудтай. Амстердам, Дубай, Лондон, Сингапур, Нью-Йорк, Дели, Ташкент хотуудад Amity кампусууд байрлаж байна. Amity Singapore нь бизнес ба менежмент, мэдээллийн технологи, аялал жуулчлал, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хэл, хууль эрх зүйн чиглэлээр ахисан түвшний диплом, төгсөлтийн дараах диплом, суурь диплом, бакалавр, магистрын зэрэг олгодог.
 
Хаяг:

Сингапур дахь Amity's кампус нь Сингапур, Пенанг замын 101 тоотод байрлах Тан Йеок Ниг гэх барилгад байрладаг. Энэхүү түүхэн барилга нь хэвлэлээр бичигдсэн үндэсний дурсгалт газар бөгөөд бүсийн хувьд Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар – Истанагийн эсрэг талд байрлах Орчард замын бүсэд байрладаг. 


The Assembly​ Place гэх мэт олон улсын оюутны дотуур байранд оюутнууд байрлах ба оюутан зөвхөн дотуур байрны өрөөнөөс гадна, сагсны талбай, гүйлтийн хэсэг, дотор болон гаднах фитнес, гал тогоо, хичээл хийх хэсэг, террас, амрах хэсэг, танхим гэх мэт олон анги танхимыг хэрэглэх болно.

сэтгэгдлүүд

Сингапурт сурсан оюутнуудын сэтгэгдэл

Холбоо барих

  • Утсаар зөвлөгөө авах: 7000-0553
  • Чатаар асуулт асуух: m.me/easy-go.mn
  • Viber/Whatsapp: +976 9010 0553
  • Оффис дээр зөвлөгөө авах: Ажлын өдрүүдэд 10:00 - 18:00 | Хагассайнд 11:00 - 16:00
Дээшлэх