Holland ISC буюу International Study Centre нь Дэлхийн агуу хотуудын нэг болох Амтердамд байрладаг. Нидерландын нэр бүхий их сургуулиуд болох Erasmus, Vrije, Tilburg, Hanze их сургуулиудад элсэх бэлтгэл буюу International Foundation хөтөлбөрийг санал болгодог. Эдгээр их сургуулийн 3 нь Дэлхийн шилдэг 250 сургуулийн тоонд багтдаг. 1 жил ISC Holland сургуулийн Foundation хөтөлбөрт суралцаад дараагийн 3 жилийг Erasmus, Vrije, Tilburg, Hanze их сургуулиудад сонгосон мэргэжлээр суралцан төгсөнө.