Фото албум

Сургуулийн тухай

George Mason University нь АНУ-ын зүүн хэсэгт Virginia мужийн Fairfax хотод оршдог. Америкын тэргүүний улсын их сургуулиудын жагсаалтанд 64-рт, АНУ-н 100 жил доторх шилдэг залуу их сургуулиудын жагсаалтанд 1-рт эрэмбэлэгддэг. АНУ-д Computer Science болон Engineering чиглэлийн хөтөлбөрүүдээрээ дээгүүр бичигддэг ч Cybersecurity хөтөлбөр нь улсад 9-рт байдаг ба сүүлийн үеийн томоохон технологийн компаниуд George Mason-ы төгсөгчидөөс баг хамт олноо бүрдүүлэх нь ихэссэн.

Хаяг:

Сургуулиас гадна орчин буюу Fairfax хотын хувьд АНУ-ын анхны Ерөнхийлөгч George Washington-н Mount Vernon дахь хуучин амьдарч байсан байшин нь өдгөө Америк болон олон улсын жуулчдын очиж үздэг музей болсон байдаг. Жуулчид их ирдэг хот тул түүнийгээ дагаад үзвэр үйлчилгээ, хоол үйлдвэрлэл сайн хөгжсөн.

Сургалтын төлбөрийн хувьд Бакалаврын түвшинд дундажаар $39’000 бөгөөд Мастерын түвшинд дундажаар $35’000 байна.
Дотуур байрны хувьд эхний жилдээ элсэн суралцаж буй оюутнуудад бүхий л хэрэгцээ шаардлага хангасан, 270 оюутны багтаамжтай дотуур байр байдаг ба кампусаас гадуур байр хайхад сургуулийн гадаад оюутан хариуцсан зөвлөх туслахад бэлэн байдаг.


Түүнчлэн, бакалаврын түвшинд элсэн суралцахыг хүсэж буй F-1 визтэй, бүрэн дунд боловсролын маш сайн үнэлгээтэй оюутан нь намрын элсэлтийн Early Action буюу 11-р сарын 1-нээс өмнө элсэх өргөдөл илгээн, сургуульд амжилттай элсэн орох үед сургуулиас явуулдаг 20’000 ам.доллар хүртэлх George Mason-ны нэрэмжит тэтгэлэгт автоматаар бүртгүүлэн өрсөлдөх боломжтой болдог.

сэтгэгдлүүд

АНУ-д сурсан оюутнуудын сэтгэгдэл

Холбоо барих

  • Утсаар зөвлөгөө авах: 7000-0553
  • Чатаар асуулт асуух: m.me/easy-go.mn
  • Viber/Whatsapp: +976 9010 0553
  • Оффис дээр зөвлөгөө авах: Ажлын өдрүүдэд 10:00 - 18:00 | Хагассайнд 11:00 - 16:00
Дээшлэх