Зуны амралтаараа Малайз улсад англи хэл суралцангаа Малайз болон зүүн өмнөд Азийн соёлтой танилцаж, шинэхэн найзуудтай болж, цагийг үр бүтээлтэй мартагдашгүй өнгөрүүлцгээе. Peninsula College нь Малайз улсын логистикийн үйлчилгээгээрээ тэргүүлэгч PKT Logistics Group-ийн эзэмшдэг нэр хүндтэй хувийн коллеж юм. Энэхүү коллеж маань нийт 3 кампустай бөгөөд зуны кампус нь "Ship Campus" буюу хөлөг онгоц кампуст байрлах болно. Энэхүү кампус нь нийслэл хот болох Kuala Lampur-аас 4 цаг орчим яваад хүрэх газарт байрладаг.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй
Группын хэмжээ: 15 хүүхэд + 1 мэргэжлийн хөтөч харгалзагч багш
Хэзээ: 07 сарын 23 - 08 сарын 13
Хичээлийн хуваарь: Даваа - Баасан
Амралт: Бямба, Ням
Хугацаа: 3 долоо хоног (21 өдөр)
Насны хязгаар: 13-24 нас