Happy Learning Academy нь олон улсын жишигт нийцсэн Сэбү хотын үзэсгэлэнт байгаль цогцолсон Лилоан дүүрэгт хотын дуу чимээнээс хол, тайван аюулгүй бүсэд байрладаг тав тухтай, сурч амрaхад тохирсон сургууль юм.
Easy Go агентлаг нь 4 дэхь жилдээ тус сургуулийн зуны кемп хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өдөрт 8 - 10 цагийн Филиппин багшийн ганцаарчилсан болон групп хичээлүүдэд хамрагдсанаар хүүхдийн унших, сонсох, ярих, бичих 4 ур чадвар нэгэн зэрэг хөгжиж өдөр бүр бусад орны хүүхдүүдтэй болон багштайгаа Англиар харилцах тул ярианы чадвар мэдэгдэхүйц өөрчлөгдөж , олон хүний өмнө сандрах ичих гэх мэт зүйлсээс санаа зовохгүйгээр өөрийгөө Англиар чөлөөтэй илэрхийлэхэд суралцдаг.