Англи хэлийг суралцангаа халуун дулаан орны цаг агаарт аялаж, зугаалахад хамгийн тохиромжтой бас сонирхолтой улс бол Мальта юм. Газар дундын тэнгист буюу Италийн сициль арлаас 80 км зайд орших Мальта арал улс нь аялал жуулчлал өндөр хөгжсөн, халуун дулаан цаг агаартай, хүмүүс нь найрсаг зочломтгой гэдгээрээ алдартай улс юм. Англи хэл нь Мальтийн албан ёсны хэл бөгөөд хүн амын 90% нь англиар ярьдаг. Сургуулийн хувьд сургалтын байр, байрлах кампус нь нэг дор байрладаг. Олон жилийн туршлагатай хичээлийн хөтөлбөрийн дагуу, мэргэжлийн багш нар хичээлийг ордог.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:
Хаана: Мальта
Хэзээ: 2023 оны 07 сарын 09-нөөс 2023 оны 07 сарын 30 хүртэл
Нас: 13 - 17 нас
Хичээлийн хуваарь: Даваа-Баасан Англи хэлний сургалт, өдрийн 4 цаг хичээл
Амралт: Бямба, Ням
Аялал, зугаалга
Грүппын хэмжээ: 15 хүүхэд + 1 харгалзагч авч явна