Дэлхийн эдийн засаг, түүх соёл, урлагийн томоохон төв болсон Английн нийслэл Лондон хотод зуны амралтын 14 хоногоо Англи хэлийг Эх газраас нь суралцан, хичээлийн гадуурх олон сонирхолтой үйл ажиллагаа, аялал зугаалга, shopping хийх гэх зэрэг хөтөлбөрийн дагуу амралтаа хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэх боломж. Англи улс нь эртний хээнцэр, гоёмсог барилгууд, театр, музей, гүүр цамхагууд гээд олон сонирхолтой газруудаар дүүрэн бөгөөд амралтаа олон газруудаар аялан дурсамж бүтээцгээе.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:
Хаана: Лондон хот, Англи улс
Хэзээ: 2023 оны 07 сарын 09-ноос 2023 оны 07 сарын 22 хүртэл
Нас: 13 - 17 нас
Хичээлийн хуваарь: Даваа-Баасан Англи хэлний сургалт, өдрийн 4 цаг хичээл
Амралт: Бямба, Ням
Аялал, зугаалга: Лондон, Кембридж эсвэл Кэнтэрбури, Брайтон хотуудаар аялах
Грүппын хэмжээ: 15 хүүхэд + 1 харгалзагч авч явна