QQ English англи хэлний сургууль нь 2009 онд Японы хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Филиппиний томоохон Англи хэлний сургууль юм. Бизнесийн дүүрэг буюу ITPark-д болон Beach Front Campus буюу Далайн эрэг дээрх Ресорт хэлбэрийн 2 кампустай. QQ English-IT Park сургууль нь Себу арал дээр гадаадын компаниуд болон мэдээллийн технологийн компаниуд цугласан эдийн засгийн бүсийн төвд байрладаг.
Сургуулийн байрлаж буй байрны нэгдүгээр давхарт 24 цагийн турш харуул хамгаалалт хийж, ирсэн хүмүүсийн эд зүйл, иргэний үнэмлэхийг шалгаж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Сургуулийн байрлаж буй байрны 1 давхарт 24 цагийн кафе, эмийн сан, АТМ байдаг тул бороотой өдөр ч норохгүй ашиглах боломжтой.