EC English - San Francisco

Фото албум

Сургуулийн тухай

 
1991 онд үүсгэн байгуулагдсан EC (хуучин нэрээр нь European Centre of English Language Studies) нь англи хэлний сургалтын хамгийн чанартай туршлагыг хангах зорилготой хувийн англи хэлний грүпп юм. Анх Мальта дахь хамгийн удаан ашиглалтанд байгаа хувийн англи хэлний сургуулиудын нэг гэгддэг EC нь сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, хэлний бэлтгэлд маш сайн нэр хүндтэй болсон. Өнөөдөр EC нь дэлхийн өнцөг булан бүрт англи хэлээр ярьдаг сонирхолтой газруудад байрладаг сургуулиудтай бөгөөд бие даасан оюутнуудад англи хэлний харилцааны ур чадвар, соёлын ойлголтыг гүнзгийрүүлэх амьд орчинд өөр өөр соёл санааг олж авах боломжийг олгодог. Сан Франциско үргэлж хотын үзэмжээс сэтгэл санааны мэдрэмж авдаг бүтээлч, санаачлагатай хүмүүсийг татсаар ирсэн. Хэрэв энэ нь танд таалагдаж байвал Сан Францискод англи хэл сураарай, энэ нь таны EC Experience-д хамгийн тохиромжтой газар байж болох юм.

 
Хаяг:

EC English San Francisco нь АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод байрладаг. EC San Francisco хотын төвд, Маркет гудамжны хажууд, Юнион талбайгаас богино зайд байрладаг, EC San Francisco нь оюутнуудад энэхүү өвөрмөц хотын гоо үзэсгэлэн, үзмэрүүдийг олж мэдэх гайхалтай боломжийг санал болгож байна.



Та хаана амьдрахаа сонгох нь гадаадад суралцах туршлагын гол хэсэг юм. Бидэнд таны амьдралын хэв маяг, төсөв, хувийн хэрэгцээнд тохирсон олон төрлийн орон сууцны сонголтууд бий. Та EC-ийн бусад оюутнуудтай эсвэл уугуул англи хэлтэй хүмүүстэй хамтдаа амьдрах боломжтой. EC Dublin сургууль нь таньд 2 сонголтыг олгож байна.

Homestay

Homestay гэр бүлтэй байх нь гэртээ тав тухтай байх зуураа Америкийн соёлыг судлах сайхан арга юм. Бэй Аэриад олон янзын угсаатны хүмүүс амьдардаг бөгөөд манай гэр бүлүүд энэ олон янз байдлыг харуулдаг. Хүлээн авагч гэр бүлд ганц бие хүмүүс, хосууд, өрх толгойлсон эцэг эх, нэг гэрт амьдардаг олон үеийн гэр бүлүүд багтаж болно.

Columbus Residence

Олон улсын оюутнууд болон Сан Франциско хотод илүү урт хугацаанд хэмнэлттэй байр хайж буй бусад хүмүүст зориулсан, EC-тэй маш ойрхон шинэчлэн засварласан түүхэн оршин суух/зочид буудал. Барилга нь 100 гаруй жилийн настай ч шинэ угаалгын өрөө, шинэ нийтийн гал тогоо, хоолны газар, ТВ амралтын өрөө зэргээр шинэчлэгдсэн. Том угаалгын өрөө нь нийтийн эзэмшлийн талбайг тойрсон.

сэтгэгдлүүд

АНУ-д сурсан оюутнуудын сэтгэгдэл

Холбоо барих

  • Утсаар зөвлөгөө авах: 7000-0553
  • Чатаар асуулт асуух: m.me/easy-go.mn
  • Viber/Whatsapp: +976 9010 0553
  • Оффис дээр зөвлөгөө авах: Ажлын өдрүүдэд 10:00 - 18:00 | Хагассайнд 11:00 - 16:00
Дээшлэх